Эрхэм зорилго

Даяаршлын эрин үед нээлттэй, харилцан идэвхтэй сургах орчинд инновацид тулгуурласан, чанартай сургалт, судалгаа, үйлчилгээгээр бие даан сурч боловсрох эрмэлзэлтэй манлайлагч бэлтгэх сургууль байна.

Алсын хараа

Инноваци эрдэм шинжилгээ судалгаанд суурилсан, чанартай хөтөлбөр, онол дадлага хосолсон заах арга зүй, мэргэжлийн сургалттай Азийн тэргүүлэгч их сургууль болно.

Үнэт зүйл

O – openness – нээлттэй, ил тод байдал
R – responsibility – хариуцлага
K – knowledge – мэдлэг
H – honesty – үнэнч тууштай байдал
O – outstanding /original – шилдэг/хосгүй байдал
N – noteworthy – онцгой, сонирхол

ОРХОН ИХ СУРГУУЛИЙН ТУХАЙ

“Орхон” их сургууль Доктор(Ph.D), профессор Н.Хажидсүрэнгийн санаачилгаар Боловсролын сайдын 1992 оны 03 сарын 24-ний өдрийн 07 тоот тушаалаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэн, эдүгээ 25 дахь хичээлийн жилдээ сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн, Монголын Их дээд Сургуулиудын консорциумын гишүүн /МИДСК/,  Монголын хэрэглэгчдийн итгэмжлэгдсэн байгууллага,  төрийн бус өмчийн ууган сургуулиудын нэг.

Сургалтын зориулалттай, өөрийн эзэмшлийн 15012м<sup>2</sup> ашигтай талбай бүхий хичээлийн 5 байр, оюутны дотуур байр-2, багш, ажилчдын 42 айлын орон сууцтай.

Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захирлын зөвлөл, магистрантур, докторантурын сургалтын алба, оюутны холбоо зэрэг нэгжүүд сургалтын үйл ажиллагааг сургуулийн дотоод дүрэм журмаар зохицуулан явуулж байна.

Орхон Их Сургууль  бүрэлдэхэүүн 3 сургууль, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Орхон боловсрол сан”, дадлагын бааз суурь “Орхон-ХаСү” олон улсын бүрэн дунд сургууль, “Орхоны багачууд” цэцэрлэг, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр “Нүүдэлчдийн соёл иргэншлийн академи” ТББ, “Монгол Саха түншлэлийн холбоо” ТББ-аас бүрддэг.

Сургуулийн дэргэдэх гарааны компани “ББВЖ” ХХК, түүнчлэн ирээдүйд сургуулиа их сургуулийн хотхон болгон хөгжүүлэх Төв аймгийн Эрдэнэ сум дахь таван га газар, Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь оюутны дадлагын түшиц газар “Түүхт Ази”  цогцолборт оюутнууд дадлага хийх, суралцагчдад зориулсан зуны сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Спорт заал, номын сан, багш, ажилчид, оюутанд үйлчлэх 100 хүний суудалтай оюутны цайны газар, 140 хүний багтаамжтай, интернэтийн бүрэн холболт бүхий оюутны дотуур байр, 100 хүний багтаамжтай гадаад багш, оюутны байрыг шинээр ашиглалтад орууллаа.

Сургуулийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин, БНСУ, Япон улс, БНХАУ, АНУ, ХБНГУ, Щвейцарийн Холбооны улс, Австрийн холбооны улс, БНЭУ зэрэг улсуудын их дээд сургуулиуд, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, оюутан, сурагч солилцооны хос дипломтой хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж  байна. Орхон их сургуулийн оюутнууд бакалавр, магистрантур, докторантурын хөтөлбөрүүдээс сонгон, төрийн болон “Орхон боловсрол сан”-ийн аливаа тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдан суралцах боломжтой байдаг.

Тус сургууль бакалаврын 22, магистрын 7, докторын 3 хөтөлбөрөөр сургалт явуулж, англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшин, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх зорилготой ажиллаж байна.

  • 1991.03 сар: Хажидсүрэнгийн санаачлагаар гадаад хэлний сургалтын “Эрдэм” пүүс байгуулагдаж, Англи хэлний анхан ба дунд шатны, Франц хэлний анхан шатны сургалтын дамжааг 3 багш, 50 орчим суралцагчтайгаар нээн хичээллүүлэв.
  • 1992.03.24: Шинжлэх ухаан боловсролын сайдын 92/07 тоот шийдвэрээр гадаад хэлний “Орхон” дээд сургууль байгуулагдах зөвшөөрөл авав.
  • 1992.06 сар: Сургуулийн анхны элсэлт авч 950 элсэгчдээс Англи хэлний ангид 156, Хятад хэлний ангид 45, Япон хэлний ангид 58, нийт 259 оюутан элсүүлэн суралцуулав.
  • 1992.09 сар: Нарийн бичиг-Хэлмэрчийн салбарыг нээн элсэлт авав.
  • 1992.12 сар: Оюутны тангарагын баярыг Лениний музейд хийж, үнэмлэх сурлагын дэвтэр гардуулав.
  • 1993.04 сар: Тус сургуулийн багш, оюутнууд байгалийн гамшиг, зуданд нэрвэгдсэн Баянхонгор аймгийн малчид, ард иргэдэд тусламж үзүүлэх бүх нийтийн кампанит ажилд оролцов.
  • 1994.06 сар: Шинээр Герман, Франц хэлний анги орчуулагч мэргэжлээр, Англи хэлний сургалттай оройн анги нээв.
  • 1996.07 сар: Төрийн захиргааны эрх зүйч мэргэжлээр шинэ салбар нээх зөвшөөрөл авч элсэлтээ авав.
  • 1996.08 сар: “Орхон” дээд сургууль нэрлэгдэх боллоо.
  • 1998.09 сар: Завхан аймагт салбар сургууль нээхээр Гэгээрлийн Яам, Завхан аймгийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж зөвшөөрлөө авав.
  • 1999.06 сарын 10: Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хурлаас тус сургуулийг Магадлан итгэмилснийг гэрчилж 10 тоот гэрчилгээ олгов .
  • 2000.05 сарын 22: “Орхон” дунд сургууль байгуулах зөвшөөрөл авав.
  • 2000.07 сарын 19: Гэгээрлийн сайдын 179 тоот тушаалаар “Орхон” Их сургууль болон өргөжив.
  • 2000.07 сар: Боловсрол судлал, Хэл шинжлэл мэргэжлээр магистрантурын салбар нээв.
  • 2001.06 сарын 24: “Орхон Боловсрол” сан нээлтээ хийлээ.
  • 2001.07 сар: Монгол хэл судлалын анги шинээр нээв.
  • 2002.03.19-24: “Орхон” Их Сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ явагдав.
  • 2002.07 сар: Аялал жуулчлалын удирдлага-эдийн засаг мэргэжлээр шинэ анги элсүүлэв.
  • 2002.07 сар: Боловсрол судлалын чиглэлээр Докторантурын сургалт эрхлэх зөвшөөрөл авснаар уг сургалтыг хичээллүүлж эхлэв.
  • 2003.06 сар: БНСУ-ын Дэгү их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • 2003.07 сар: Эдийн засгийн анги, Байгалийн аялал жуулчлалын анги шинээр нээн хичээллүлж эхлэв.
  • 2004.02 сар: БНСУ-ын Дэгү их сургуульд суралцах анхны оюутан явсан.
  • 2004.03 сар: ОХУ-ын Хэл шинжлэлийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • 2004.12 сар: Орхон Их сургуулийн докторантурын анги төгсөлтөө хийж, анхны доктор төрсөн.
  • 2002.02 сар: БНСУ-ын Дэгү их сургуульд тус сургуулийн солонгос хэлний ангийн 2 оюутан суралцахаар явлаа.
  • 2005 онд: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс сургууль хамт олноороо Хэрэглэгчийн итгэмжлэгдсэн шилдэг байгууллагаар шалгарч №8 тоот “Хэрэглэгчийн итгэмжлэл”-ийг хүртсэн.
  • 2005 онд: Монголын хүүхдийн байгууллагын “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарсан.
  • 2005.06 сарын 23: Дээд боловсролын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийн №2/45 тоот гэрчилгээг авсан.
  • 2006.05 сар: Олон улсын “RBA INTERNATIONAL” байгууллага Монгол дахь салбараа Орхон их сургуулийн дэргэд нээлээ.
  • 2006.07 сар: Нягтлан бодох бүртгэлийн ангийг шинээр нээв.
  • 2006.11 сар: Гадаад харилцаагаа өргөжүүлж БНСУ-ын “Конкук” их сургуультай хамтын ажиллагааны гэрэ байгуулав.
  • 2006.12 сар: Нийслэлийн засаг даргын тамгын газраас нийтхамт олноороо ” Шилдэг байгууллага” өргөмжлөл хүртэж, захирал Н. Хажидсүрэн “Шилдэг удирдагч-аар шалгарлаа
  • 2007 оны 3 сар: Орхон Их сургуулийн 15 жилийн ойг тэмдэглэв.
  • 2007 оны 5 сар: Эдийн засгийн тэнхимийн анхны төгсөлт болов.
  • 2007 онд ОХУ-Саха Орхон Их сургуультай хамтран “Тюрский мир” олон улсын эрдэм шинжилгээний хурал Орхон Их сургууль дээр зохиов.
  • 2008 оны 5 сарын 10: Орхон Их сургууль ХБНГУ-д хүлээн зөвшөөрөгдснөөр манай оюутнууд германд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болов.
  • 2008 оны 12-р сар: GRAND EXPO үзэсгэлэнгээс ард түмний санал асуулгаар шилдгийн шилдэнг Их сургуулиар шалгарав.
  • 2008 оны 5 сар: Хасагт хайрхан коллеж орхон их сургуульд нэгдэв.
  • 2009 оны 4-р сар: БНСУ-ын Конкук, Тэжин их сургуулийн төлөөлөгчид орхон их сургуульд зочлов.
  • 2009 оны 05-р сар: GRAND EXPO-гоос ард түмний санал асуулгаар дахин шилдгийн шилдэг Их сургуулиар шалгарав.
  • 2009 оны 5 сар: “Монрико” коллеж Орхон их суруульд нэгдэв.
  • 2009 оны 5-р сар: Орхон Их сургуулийн ректор Н.Хажидсүрэн АНУ-ын монгол судлалын сургуулиудад зочилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
  • 2009 оны 6 сар: Төгсөгчдийн нэгдсэн цомог гаргаж эхлэв.
  • 2010 оны 5 сар: БНСУ-ын Кимчён их сургуулийн төлөөлөгчид Орхон Их сургуульд зочлов.
  • 2010 оны 8 сар: Түүхт-Ази оюутны дадлагын бааз ашиглалтанд оров.
  • 2010 оны 7 сар: Орхон Их сургуулийн төлөөлөгчид Дэгу, Инчоны Их сургуульд зочлов.
  • 2010 оны 9 сар: Орхон Их сургуулийн удирдлагууд үзэсгэлэнт Чежү арлын Чежү Туризм коллежд зочлов.
  • 2010 оны 10 сар: Орхон Их сургууль, Дэгу Их сургууль хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурав.
  • 2011 оны 2 сар: Орхон Их сургуулийн захирлууд БНЭУ-д зочлов.
  1. 2012 онд Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбооноос “Шилдэг хувийн хэвшлийн их сургууль”-д шалгарсан.
  2. 2014 онд Лидер академи, Монголын сурагчдын холбоо, Ангийн дарга нарын мини парламент зэрэг ТББ-аас хамтран Монгол улсын шилдэг топ их, дээд сургууль шалгаруулах арга хэмжээнд “Орхон” их сургууль шилдгээр шалгарч “Монгол улсын шилдэг топ их сургууль” өргөмжлөл хүртсэн.
  3. Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдрийн Монгол” сониноос “Алтан чанар” 2006
  4. Монголын эмэгтэйчүүдийн академи, НЗДТГ-аас “Шилдэг байгууллага” 2006
  5. Монголын эмэгтэйчүүдийн академи, НЗДТГ-аас “Шилдэг байгууллага” 2007
  6. Нийгмийн даатгалд даатгуулагчдыг дэмжих холбоо ТББ-аас “Нийгмийн хөгжлийг дэмжигч Тэргүүний байгууллага” 2007
  7. НХЭАХНийгэмлэгээс “Нийслэлийн хэрэглэгчдийн итгэмжит шилдэг хамт олон” 2009
  8. Модерн экспогоос “Шилдэг их сургууль 2013” өргөмжлөл
  9. Монголын залуу сэтгүүлчийн хөгжлийн холбооны “Best of Mongolia 2012” олон нийтийн санал асуулгаар “2012 оны шилдэг хувийн хэвшлийн их дээд сургууль” 2012
  10. Эх орон телевизээс “Шилдэг боловсролын байгууллага 2014”
  11. Монголын сурагчдын холбооноос “Монголын шилдэг топ сургууль 2014”
  12. Монголын санхүүч эмэгтэйчүүдийн оюуны чадавхи холбооноос “Өрсөлдөх чадвартай оны шилдэг байгууллага” 2010
  13. Монголын татвар төлөгчдийн ҮЭ-ийн Үндэсний холбооноос “Шилдэг эмэгтэй удирдагчтай хамт олон” 2005
  14. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдээс “Боловсролын салбар дахь оны шилдэг хатагтай” 2000
  15. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Захирал Н.Хажидсүрэн- “Эрдмийн элч” 2004
  16. Лидерүүд монголын үндэсний сэтгүүлээс Захирал Н.Хажидсүрэн- “Лидер эмэгтэй” 2004
  17. С1 болон Монголын мэдээ сониноос “Хулгана жилийн бүтээн байгуулалтын манлай удирдагч эмэгтэй” 2005
  18. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдээс “Боловсролын салбарын оны шилдэг хатагтай” 2006
  19. Сурагч хүүхдийн сониноос “Сурагчдад үлгэр жишээ эмэгтэй” 2006
  20. Сургалтын төрийн сангаас “Хүндэт өргөмжлөл 2013”
  21. Мишээл экспогоос “Боловсрол шинэчлэл 2013” Батламж
  22. Мишээл экспогоос “Боловсрол шинэчлэл 2014” Батламж
  23. БМИҮЗөвлөлөөс “Гишүүнчлэлийн батламж” 2015
  24. Мишээл экспогоос “Боловсрол шинэчлэл 2015” Батламж
  25. Мишээл экспогоос “Боловсрол шинэчлэл 2016” Батламж