Математикын ЕЭШ өгөх сурагчдад өгөх зөвлөгөө

Математикын ЕЭШ өгөх сурагчдад өгөх зөвлөгөө

1. Эрт бэлдэж эхлэх
Математикийн хичээл нь 1-12р ангийн хөтөлбөр хоорондоо нягт уялдаж өмнөх ангид үзсэн мэдлэгээ гүнзгийрүүлэн анги ахих тусам нарийвчлан үздэг. Өөрөөр хэлбэл нэмэх хасах үйлдэл хийж сурснаар үржих хуваах үйлдэл гэхчлэн шат шатаар дээш ахиж байдаг. Тиймээс хэрвээ уг хичээл дээр хоцрогдолтой бол хоцрогдлоо эртнээс арилгаж цааш судлах нь тохиромжтой.

2. Олон төрлийн бодлого бодох
Бодлогуудаа хөнгөнөөс нь хүнд рүү байдлаар нэг бүлэг бүрээс маш олон төрлийн өөр өөр хэлбэрийн бодлогуудыг бодож арга барилд суралцах хэрэгтэй. Ингэснээр бодлого бодох туршлага, тухайн бодлогыг бодох аргыг шууд хараад таньдаг мэдрэмж, чадвар суудаг. Энэ нь шалгалтын үед хурдан хугацаанд бодох, цаг хэмнэх боломжтой болдог.

3. Бодлого бодох өөрийн гэсэн хурдтай болох
100 минутын хугацаанд ойролцоогоор 40 бодлого өгөгддөг. Ихэнх сурагчдын гаргадаг алдаа нь 1 бодлого дээр 2-3 минутыг зарцуулах ёстой гэсэн байдлаар хийдэг нь буруу юм. Бодлого тус бүр дээр ижил хугацааг зарцуулах боломжгүй байдаг. Харин миний туршлагаар бол өөрийн гэсэн тодорхой бодлого бодох хурдтай болох.

Хугацаагаа бодон  хэт их яарч сандран хийх нь буруу бодох эрсдэлтэй, шалгалт дээр сандарлаа багасгаж тайвшран хэт удаан хийх нь цаг хугацаандаа амжих боломжгүй болгодог. Тийм учраас тогтсон хурдтайгаар алдаагүй зөв, цаг хугацаандаа амжих боломжтой. Математик  8*100 нь A, Б гэсэн хувилбартай байдаг бөгөөд эхлээд хугацаагүй А хувилбарын бүх бодлогыг алдаагүй зөв бодоод дараа нь хугацаагаа тавьж байгаад Б хувилбарыг бодох зэргээр үргэлжлүүлсээр хурд хугацааныхаа хамаарлыг тогтоож болно.

4. Алдаан дээрээсээ суралцах
Б хувилбарыг цаг хугацаанд нь хийж дуусаад алдаагаа шалган үр дүнгээ тооцоод, алдсан бодлогууд дээр анхаарал хандуулаарай. Өөрөөр хэлбэл тухайн бодлогыг бодож чадахгүй байсан бол заавал бодож сурах нь шинэ мэдлэгийг бий болгоно. Санамсаргүй алдаа гаргасан бол алдаагаа засаж дараа дараагийн удаа анхаарах хэрэгтэй.

5. Шалгалтын үеийн стратеги

  • Цаг хугацаагаа төлөвлөх: шифр бөглөх (маш анхааралтай бөглөх хэрэгтэй), материалаа дахин хянах (энгийн алдаа гаргах магадлалтай тиймээс дахин дахин хэд хэдэн удаа шалгахад гэмгүй) гэх мэтчилэн хугацааг төлөвлөн гаргаад үлдсэн хугацаанд бодлого бодох
  • Амархнаас нь эхлэх: шалгалтын үед хэн бүхэнд сандрал байдаг үүнээс гарахад хамгийн амархан бодлогуудыг эхлээд бодоход тайвширч хэвийн байдалтай болдог.
  • Сонгох хэлбэрийн тест дээр амархнаар зөв хариуг нь олох гэх зэрэг стратегид суралцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *