ОРХОН ИХ СУРГУУЛЬ

ОРХОН БОЛОВСРОЛ САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хууль зүйн сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсан 1996 оноос хойш өнөөг хүртэл  магистрын-3, докторын-2 хөтөлбөрүүдээр  сургалт, боловсрол олгож, улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан Орхон их сургуулийн ууган буюу томоохон салбар сургуулийн нэг юм.

  • Хувийн эрх зүйн тэнхим
  • Нийтийн эрх зүйн тэнхим
  • Хууль зүйн клиник сургалт

Сургалтын төлбөр төлөх хугацааны хөнгөлөлтийг жил бүр графикаар гаргана.

  • 06-р сарын 01-ээс 07-р сарын 10-ыг хүртэлх хугацаанд ирэх хичээлийн жилийн төлбөрөө бүтэн төлбөл нийт төлбөрөөс 20 хувь хөнгөлж тооцно.
  • 07-р сарын 11-ээс 08-р сарын 10-ыг хүртэлх хугацаанд ирэх хичээлийн жилийн төлбөрөө бүтэн төлбөл нийт төлбөрөөс 10 хувь хөнгөлж тооцно.
  • 08-р сарын 11-ээс 09-р сарын 1-ыг хүртэлх хугацаанд ирэх хичээлийн жилийн төлбөрөө бүтэн төлбөл нийт төлбөрийг 5 хувь хөнгөлж тооцно.
  • Орхон ИС-д 4 улирал дараалан “А” үнэлгээ, 4.0 голч дүнтэй суралцсан, нийгмийн идэвх зүтгэлтэй оюутныг 50%-ийн тэтгэлэг,
  • 6 улирал дараалан “А” үнэлгээ, 4.0 голч дүнтэй суралцсан, нийгмийн идэвх зүтгэлтэй оюутныг 100%-ийн тэтгэлгийг тус тус олгодог.
  • 2017-2018 оны хичээлийн жилд шинээр бакалаврын өдрийн ангид элсэгчидэд сурлагын голч дүн, ЭШ-ийн оноо, спорт, урлагийн амжилтийг нь харгалзан 25 хувийн хөнгөлөлттэй,
  • Орхон их сургуулийг бакалаврын мэргэжлээр төгсөгчидийг 2017-2018 оны хичээлийн жилд магистрантурын хөтөлбөрт элсвэл 25 хувийн хөнгөлттэйгээр тус тус суралцуулж байна.
  • “Орхон-Хасү” олон улсын дунд сургуулийн төгсөгчид Орхон их сургуульд элсвэл сурлагын голч дүн, ЭШ-ийн оноо, спорт, урлагийн амжилтийг харгалзан 30-100%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгодог.

Оюутанд үзүүлэх санхүүгийн тэтгэлэг:

  • Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутнууд нь Боловсролын төрийн сангаас олгох тэтгэлэгүүдэд бүрэн хамрагдах боломжтой.
  • МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Голомт банк, Хаан банк, Зориг сан, “Дэлхийн зөн” ТББ-аас гэх мэт бүх төрлийн тэтгэлэгүүдэд хамруулах.

Улсын чанартай шалгаруулалтад амжилт үзүүлсэн үзүүлэлт:

Голомт банкны тэтгэлэгт

  • Нябо – 4Б Н.Эрдэнэчимэг
  • Хууль эрх зүйн 4а Ц.Мягмарсүрэн
  • 2015-2016 оны жилд Банкны эдийн засаг, ня-бо 4а Т.Саранцэцэг

МУ-ын ерөнхий сайдын тэтгэлэгт:

  • 2010-2011 оны хичээлийн жилд Нийгмийн ажилтны – 4А С.Золбаяр
  • 2013-2014 оны хичээлийн жилд Нийгмийн ажилтны – 4А Н.Батжаргал
  • 2014-2015 оны хичээлийн жилд Нийгмийн ажилтны – 4А Г.Оюун-Эрдэнэ
  • 2014-2015 оны хичээлийн жилд Хууль-4А С.Адъяа
  • 2015-2016 оны хичээлийн жилд Банкны эдийн засаг, нябо 4а ангийн Б.Зэндмэн-Эрдэнэ
  • 2015-2016 оны хичээлийн жилд Банкны эдийн засаг, нябо 4а ангийн Б.Ганганбайгаль
  • 2015-2016 оны хичээлийн жилд Нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын 4 ангийн оюутан С.Жанчив

МУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгт

  • 2015-2016 хичээлийн жилд Банкны эдийн засаг, нябо-4А Б.Ганганбайгаль