ОЮУТНУУД АМРАЛТААРАА ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ЖИЖИГ БИЗНЕСИЙН 21 САНАА

ОЮУТНУУД АМРАЛТААРАА ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ЖИЖИГ БИЗНЕСИЙН 21 САНАА

1.Жолооч
Өөрийн болон гэр бүлийнхнийхээ аль нэг машиныг ашиглан хот хооронд эсвэл лагер, нисэхийн чиглэлд хүмүүсийг хүргэж өгч болно. Гэхдээ аюулгүй байдлаа сайтар хангахаа бүү мартаарай.

2.Хичээл заах 
Хэрэв та аль нэг хичээлдээ гойд сайн бол арван жилийн хүүхдүүдэд гэрээр эсвэл анги танхим ашиглан хичээл зааж болно.

3.Карьерын зөвлөгөө
Хэрэв та хаана ажилд орохоо шийдчихсэн, ажил хайх туршлага сайтай бол бусад оюутнуудад зориулан  энэ төрлийн зөвлөх сургалт зохион байгуулж болно.

4.Дасгалжуулагч
Хэрэв та аль нэг спортоор  хичээллэдэг, мэргэшсэн бол хувийн дасгалжуулагч хийж болно. Хүн бүр эрүүл мэнд, бие галбиртаа анхаардаг болсон цаг шүү дээ.

5. Үдэшлэг зохион байгуулах 
Залууст зориулсан зуны үдэшлэгүүдийг зохиож түүнээсээ багахан хэмжээний ашиг хүртэнгээ өөрөө ч хөгжилдөж, туршлага хуримтлуулах боломжтой.

6. Зуучлах 
Хэрэв та гадаад хэлэндээ сайн бол гаднын оюутнуудыг монгол сургуульд солилцоогоор ирэхэд нь туслах, Монголоор аялахад нь зуучилж болох юм.

7. Хөтөч 
Монголд ирсэн жуулчдад хөтөч хийж болно.

8. Дизайнер 
Компьютер график, фотошопын мэдлэгтэй бол түүнийгээ ашиглан нэрийн хуудас, рестораны цэс, зарлалын самбар хийж болно. Үүний тулд эхлээд захиалга олох хэрэгтэй гэдгээ санаарай.

9. Чөлөөт сэтгүүлч 
Хэрэв та бичиж, тэмдэглэхдээ сайн бол чөлөөт сэтгүүлчийн ажил хийж болно. Аль нэг сонин, сайт, сэтгүүлийн газартай гэрээ байгуулж, фрилансераар ажиллах боломжтой.

10. Хүүхэд харах үйлчилгээ 
Хэрэв та хүүхдийн арга эв олохдоо сайн бол хүүхэд харж хөлс авах боломжтойг бүү мартаарай.

11. Үсчин гоо сайхан 
Нүүр будалт, үс засалт сонирхдоггүй охин гэж үгүй. Хэрэв та энэ тал дээр бусдаас илүү мэдлэгтэй бол нүүр будалт, үс засалтын зөвлөгөө өгөх, будалт хийх үйлчилгээг эхлүүлж болно.

12. Арга хэмжээ зохион байгуулагч 
Хурал болоод бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах сонирхолтой, туршлагатай бол бусдад туслангаа ашиг хүртэх боломжтой.

13.Цэвэрлэгээ
Оффис болоод хувь хүмүүсийн гэрийг мэргэжлийн түвшинд цэвэрлэх үйлчилгээг эхлүүлж яагаад болохгүй гэж.

14. Зурагчин 
Хэрэв та зураг дарах, бичлэг хийх дуртай бол амралтын хугацаагаа ашиглан хурим найр, арга хэмжээний үеэр ажиллах боломжтой.

15. Хоол хүргэгч 
Оффистоо ажиллаж буй хүмүүс зун ч бий. Тэд бас өдөр бүр хоол иддэг. Тэгэхээр та хүргэлтийн хоолны компани эхлүүлэх боломжтой.

16.Бүжгийн дугуйлан 
Та бүжиглэх дуртай, энэ талаар мэргэшсэн бол бүжгийн студи нээх боломжтой.

Цахим бизнесийн санаанууд 

17. Номын худалдаа 
Оюутан, сурагч, ажиллаж буй хүмүүст зориулсан төрөл бүрийн номыг цахимаар худалдаж, хүргэлтээр үйлчлэх үйлчилгээ одоо ч монголд байхгүй байгааг санаарай.

18. Аппликэйшн зохиох 
Та технологийн мэдлэгтэй бол шинээр апп зохиоход (эсвэл эхлүүлэхэд) бүтэн зун хангалттай биз ээ.

19. Төрөл бүрийн хувцас 
Та загварт сонирхолтой бол нийгмийн сүлжээ ашиглаж ямар ч төрлийн хувцас зарах боломжтой.

20. Цахим орчуулга 
Орчуулгын захиалгаа цахимаар хүлээн аваад гүйцэтгэдэг үйлчилгээ нээж болох юм.

21. Өөрөө бүтээл урлах 
Гоёлын чулуунаас эхлээд арьс шир, утас, даавуу гээд төрөл бүрийн материалаар бэлэг дурсгалын зүйл урлаж, фэйсбүүкээр зарж болно. Хамгийн гол нь чанартай, хүний сонирхол татам загвартай байх хэрэгтэй.

22. Хөтлөгч 
Фэйсбүүкийн аль нэг албан ёсны хуудас байнгын хөтлөгчтэй байхыг эрмэлздэг. Тэгвэл та энэ асуудлыг шийдэж чадах хүн нь ч байж мэднэ. Гэхдээ эхлээд өөрөө санал тавих хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *