Туркийн Антолия сургуультай санамж бичиг байгуулав

Туркийн Антолия сургуультай санамж бичиг байгуулав

Орхон их сургуулийн захирал, профессор Я.Дашдорж, Орхон их сургуулийн эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар нараар ахлуулсан Орхон их сургууль, Орхон ХаСү олон улсын дунд сургуулийн төлөөлөгчид 2018 оны 4 сарын 9-нд Туркийн Анатолия /Anadolu/ их сургуулийн удирдлагын байраар зочилж, Антолия их сургуулийн дэд захирал Adnan Ozcan, гадаад харилцааны албаны дарга Ozgur Yildirim нартай уулзаж, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцлоо.

Мөн төлөөлөгчид Антолия их сургуулийн эдийн засгийн сургуулиар зочилж, Erasmus+ төслийн хүрээнд зочилж ирсэн Украйн улсын хамгийн том их сургууль Taras Shevchenko National University of Kyiv, Хятад улсын шилдэг инновацийн их сургууль CUFE-ийн төлөөлөгчидтэй нэтворкинг арга хэмжээ хийлээ.

Антолия болон Орхон их сургуулийн эдийн засгийн сургуулиудын хувьд 2019 оны хавар Антолия их сургуулийн эдийн засгийн сургуулийн 2 профессор Орхон их сургуулийн эдийн засгийн сургууль дээр Erasmus+ багш солилцоогоор очих бол 2018 оны намар Орхон их сургуулийн эдийн засгийн сургуулийн 2 оюутан Антолия их сургууль дээр нэг семистр Erasmus+ оюутан солилцоогоор ирж суралцах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *