Унгар улсын Eötvös Loránd University-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Унгар улсын Eötvös Loránd University-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Орхон их сургуулийн захирал, профессор Я.Дашдорж, эдийн засгийн сургуулийн захирал, дэд профессор Ц.Нямсүрэн нар Унгар улсын Eötvös Loránd University (ELTE) их сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Судлалын төвийн тэргүүн, Монгол улсын соёлын элч, доктор Бирталан Агнеш, тус тэнхим ба төвийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ракош Атилла нартай уулзаж, Орхон Их Сургуулийн дэргэдэх Монгол хэл, соёл судлалын төвтэй хамтран ажиллах боло мжуудын талаар ярилцаж, цаашид хийх хамтарсан судалгааны ажлуудын санаачлага гаргалаа. Мөн бүтээлүүдийг Монгол хэл дээр хамтран гаргах тал дээр хамтран ажиллахаар болсон юм. Хамтын ажиллагааг зөвхөн хоёр монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаагаар хязгаарлахгүйгээр хоёр их сургуулиудын хооронд албан ёсоор эхлүүлэхээр тохиролцлоо. ELTE сургууль нь 1635 онд үүсгэн байгуулагдсан, олон тооны Нобелийн шагналтнууд төрүүлэн гаргасан их сургууль юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *