ОРХОН ИХ СУРГУУЛЬ

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Хууль зүйн сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсан 1996 оноос хойш өнөөг хүртэл  магистрын-3, докторын-2 хөтөлбөрүүдээр  сургалт, боловсрол олгож, улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан Орхон их сургуулийн ууган буюу томоохон салбар сургуулийн нэг юм.

  • Хувийн эрх зүйн тэнхим
  • Нийтийн эрх зүйн тэнхим
  • Хууль зүйн клиник сургалт

ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Улс орон, хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй., эх хэл,үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлж, шинжлэх ухаан техникийн ололтоос байнга суралцан, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэл бүхий  өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй   мэргэжилтэн бэлтгэнэ.

Олон улс-хэл судлалын тэнхимийн зорилго

Мэдлэг, оюунаараа сайхан амьдрах боломжийг нээж өгөхөд чиглэсэн чанартай, үр ашигтай, тогтвортой боловсролын үйлчилгээг үзүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Монгол хэл, уран зохиолын тэнхимийн зорилго

Эх хэлээрээ яруу, утга төгс ярих, бичих, харилцах чадвартай, бие даан ажиллаж бүтээлчээр сэтгэдэг, багшийн ёс зүйг эрхэмлэн, үлгэр дуурайлтай байж, хамтран ажиллах арга барил эзэмшсэн, онол болон хэрэглээг хослуулах мэргэжлийн өндөр чадамжтай, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд зорино.

Сурган, сэтгэлзүйн тэнхимийн зорилго

Нийгмийн хөгжил,  хүний сайн сайхан ирээдүйн төлөө бие сэтгэлээ зориулж, өөрийгөө хөгжүүлэх, нээн илэрхийлэх, ёсзүйн болон харилцааны өндөр чадамжтай, удирдах манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Бакалавар

  • Англи хэлний багш
  • Бага ангийн багш
  • Сургуулийн өмнөх боловсролын багш
  • Орос- Англи хэлний багш
  • Монгол хэл-уран зохиолын багш
  • Монгол-Англи хэлний багш
  • Мэдээлэл зүйн багш
  • Багш- гадаад хэлний / Герман, Япон, Хятад,Солонгос,/
  • Сэтгүүлч
  • Нийгмийн ажилтан
  • Сэтгэл судлал
  • Орчуулагч / Герман, Япон, Хятад,Солонгос,Англи /

Магистр

  • Хэл шинжлэл
  • Боловсрол судлал, менежмент
  • Нийгмийн ажил

Доктор

  • Хэл шинжлэл
  • Боловсрол судлал, менежмент

Орхон  их сургуулийн Хүмүүнлэгийн салбарт  сурснаар оюутан Та:

  • Орчин үеийн техник технологи шинэчлэлтийн үеийн мэдлэг, олон талын чадвар эзэмшиж, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх шинжлэх ухааны нарийн дэвшилтэд аргад суралцана
  • Дэлхийн топ мэргэжлүүдийн жагсаалтын эхэнд бичигдэж байгаа шинжлэх ухааны олон чиглэлээр онол практик хосолсон байдлаар үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр хангагдана
  • Профессор багш, судлаачдын удирдан гүйцэтгэж буй дотоодын болон олон улсын судалгааны төсөл хөтөлбөрт оролцон ажиллах боломжоор хангагдна
  • Суралцах хөтөлбөрөө өөрөө сонгож эрдэмтэн  судлаач багш нарын удирдлагаар  бие даан суралцах орчин нөхцлөөр хангагдана.
  • Гадаад хэлний Орхон дээд сургууль гэж алдаршсан сургуулиас Гадаад хэл болон сурган хүмүүжүүлэх заах арга, сургахзүй,   үнэлгээ, дүн шинжилгээ, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, орчуулгын онол, дадал, хичээлийн материалыг боловсронгуй болгох судалгаа шинжилгээний өндөр чадвар эзэмших.

Эрх зүйч

Танилцуулга

Мэргэжил: Эрх зүйч

Хөтөлбөрийн индекс: D042101

Элсэгчийн боловсрол: Бүрэн дунд

Олгох боловсролын зэрэг: Эрх зүйн ухааны бакалавр

Мэргэжлийн зориулалт

Мэргэжлийн зориулалт нь суралцагчид Эрх зүйч мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Төгсөгчид тавих нийтлэг шаардлага

  • Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь онол, арга зүйгээр задлан шинжилж, тайлбарлах,
  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай,
  • Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх,
  • Аль нэг гадаад хэлийг харилцааны болон мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах,
  • Эрүүл аж төрөх ёсны дадлыг эзэмшсэн байх, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, үндэсний болон бусад үндэстний түүх, соёлын өвийг ойлгон хүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай,
  • Илтгэх, баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвар эзэмшсэн, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөж, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай,
  • Мэдээллийн технологийг ашиглан тасралтгүй бие даан суралцах чадвартай, зорилго зорилтыг оновчтой тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэглэх чадвартай байх

Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна

  • Эрх зүйн суурь хэм хэмжээ онол, үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцсан
  • Хууль зүйн шинжлэх ухааны тулгуур ойлголт, түүний бүрдэл хэсгийг танин мэдсэн
  • Үндэсний эрх зүйг олон улсын эрх зүй болон эрх зүйн бусад бүлтэй харцуулах мэдлэг, арга зүйг эзэмшсэн
  • Эрх зүйн үзэгдэл, харилцааг задлан шинжлэх дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн
  • Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх арга ажиллагаанд суралцсан

Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна

  • Хэрэг маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах
  • Хууль тайлбарлах, сонгох хэрэглэх арга зүй эзэмшсэн
  • Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмшсэн
  • Эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцсан

Төгсөгчид дараахь хандлага төлөвшсөн байна

  • Хувь хүний болон иргэний эрх эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг.
  • Хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг.
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг эрмэлздэг.

Өдөр, эчнээ

Өдрийн анги нь:

  • Суралцах хугацаа: – 4 жил
  • Элсэлтийн ерөнхий шалгалт: – Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монгол хэл, Математик
  • Элсэгчийн боловсролын түвшин- бүрэн дунд

Эчнээ анги нь:

  • Суралцах хугацаа: – 2,5-3.0 жил
  • Элсэлтийн шалгалт: – Нийгэм, үндсэн хуулийн мэдлэг
  • Элсэгчийн боловсролын түвшин- Дээд

Эрх зүйч мэргэжлийн давуу талууд

  • Нийгмийн аль ч салбарт хөрвөж ажиллах боломжтой
  • Хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагад албан тушаалын шат ахих
  • Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажил эрхлэх
  • Гадаад, дотоодод боловсролын зэргээ ахиулах
  • Удирдах ажил эрхлэх
  • Мэргэжлийн чиглэлээр сургууль байгуулах, ХК, ХХК, Нөхөрлөл, Хоршоо, товчоо, Фирм байгуулж ажиллах боломжтой

"Эрх Зүйч" мэргэжлээр төгсөөд ажиллах боломжтой ажлын байрны жагсаалт

  • Шүүгч, Шүүгчийн туслах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • Прокурор, прокурорын туслах
  • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
  • Нотариатч
  • Цагдаагийн албан хаагч
  • Мөрдөн байцаагч
  • Хэрэг бүртгэгч
  • Эрүүгийн төлөөлөгч
  • Эвлэрүүлэн зуучлагч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Хуулийн зөвлөх
  • Улсын бүртгэлийн мэргэжилтэн
  • Гадаадын иргэн, харьяатын албаны мэргэжилтэн
  • Мэргэжлийн хяналтын байцаагч
  • Их, дээд сургуульд багш
  • Эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан
  • Бүх шатны ЗДТГ-т хуулийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга
  • Нийгмийн бүх салбарт хуулийн зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн

Нийтийн Удирдлага

Танилцуулга

Мэргэжил: Нийтийн удирдлага

Хөтөлбөрийн индекс: D042101

Элсэгчийн боловсрол: Бүрэн дунд

Олгох боловсролын зэрэг: Удирдахуйн ухааны бакалавр

Мэргэжлийн зориулалт нь суралцагчид Нийтийн удирдлага мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Төгсөгчид тавих нийтлэг шаардлага

  • Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь онол, арга зүйгээр задлан шинжилж, тайлбарлах,
  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай,
  • Эрүүл аж төрөх ёсны дадлыг эзэмшсэн байх, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, үндэсний болон бусад үндэстний түүх, соёлын өвийг ойлгон хүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай,
  • Илтгэх, баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвар эзэмшсэн, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөж, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай,
  • Мэдээллийн технологийг ашиглан тасралтгүй бие даан суралцах чадвартай, зорилго зорилтыг оновчтой тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэглэх чадвартай байх

Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна

  • Удирдлагын онол, үзэл баримтлал, шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцсан
  • Удирдахуйн шинжлэх ухааны тулгуур ойлголт, түүний бүрдэл хэсгийг танин мэдсэн
  • Удирдлагын талаарх үзэгдэл, харилцааг задлан шинжлэх дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн

Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна

  • Аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах
  • Асуудлыг тайлбарлах, сонгох хэрэглэх арга зүй эзэмшсэн
  • Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмшсэн
  • Харилцан туслах, хамтран ажиллах, асуудлыг оновчтой, үр ашигтай шийдвэрлэх арга, соёл, ёс зүйд суралцсан

Төгсөгчид дараахь хандлага төлөвшсөн байна

  • Хувь хүний болон иргэний эрх эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг.
  • Мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг.
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг эрмэлздэг.

Өдрийн анги

  • Суралцах хугацаа: – 4 жил
  • Элсэлтийн ерөнхий шалгалт: – Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монгол хэл
  • Элсэгчийн боловсролын түвшин- бүрэн дунд

Давуу талууд

  • Нийгмийн аль ч салбарт хөрвөж ажиллах боломжтой
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ГҮЙЦЭТГЭХ эрх мэдлийн байгууллагад албан тушаалын шат ахих
  • Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажил эрхлэх
  • Гадаад, дотоодод боловсролын зэргээ ахиулах
  • Удирдах ажил эрхлэх

Мэргэжлээр төгсөөд ажиллах боломжтой ажлын байрны жагсаалт

  • Их, дээд сургуульд багш
  • Эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан
  • Бүх шатны засаг дарга
  • ЗДТГ-ын дарга, нарийн бичгийн дарга
  • Төрийн захиргааны байгууллагын Ерөнхий газар

газар

хэлтэс

албаны дарга, мэргэжилтэн

  • Хүний нөөцийн албаны дарга, мэргэжилтэн

ОИС-ийн Магистрын хөтөлбөр нь  Судалгааны болон Мэргэжлийн магистр гэсэн 2 хэлбэртэй.

Судалгааны магист

Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны ажил бичиж, эрдэм шинжилгээний 5 багц цаг биелүүлнэ. Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн сонгох хичээл 12 багц цаг, судалгааны тойм бичих 3 багц цаг  байна. Магистрын судалгааны ажлаа сургуулийн эрдмийн зөвлөлд зохих журмын дагуу хамгаална.

Мэргэжлийн магистр

Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн сонгох хичээл 12 багц цаг, нэмж сонгон судлах хичээл 10 багц цаг  байна. Эрдмийн зөвлөлд нэгдсэн шалгалт өгнө.

Хөтөлбөрийн индекс: D04210101

Элсэгчийн боловсрол

Эрх зүйн ухааны бакалавр (бусад мэргэжлийн бакалавр)

Олгох боловсролын зэрэг:

Эрх зүйн ухааны магистр

Эрх зүйн магистрт суралцсанаар:

  • Нийгэм, эрх зүйн болон холбогдох шинжлэх ухааны талаар орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын эрх зүйн салбарын талаар мэдлэг
  • Асуудал шийдвэрлэх, шинжлэн судлах шийдэл гаргах, системтэй төлөвлөх,
  • Харилцааны ур чадвартай, гадаад хэлээр харилцах чадвартай байх, харьцуулсан эрх зүйн судалгааны аргыг ашиглаж эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглах чадвар
  • Шинийг санаачлах эрмэлзлэлтэй, мэргэжлийн болон судлаачийн ёс зүй, багаар ажиллах чадвар төлөвшсөн
  • Эрх зүйн үзэгдэл харилцаанд орчин үеийн эрх зүйн соёл, хөгжлийн үүднээс хандах, хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хууль ёсыг сахин биелүүлдэг болох хандлага
  • Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтойболж чадна.

Хөтөлбөрийн индекс: D04210101

Олгох боловсролын зэрэг:

Менежментийн ухааны магистр

Элсэгчийн боловсрол

Удирдахуйн ухааны бакалавр

Төр, захиргааны менежментийн магистрт суралцсанаар:

  • Нийгэм, менежментийн болон холбогдох шинжлэх ухааны болон орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын төрийн захиргааны салбарын талаарх мэдлэг;
  • Эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, хүн амын талаарх өгөгдлийг хөрвүүлэн, дүн шинжилгээ хийх болон хэрэглэх
  • Монгол улсын Төрийн захиргааны удирдлагын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатайгаар өрсөлдөх
  • Нийтийн өмнө тулгарч байгаа асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх чадвар;
  • Төр, захиргааны удирдлагад мэргэжлийн хариуцлага болон ёс зүйн ухамсар;
  • Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтойболж чадна.