ОРХОН ИХ СУРГУУЛЬ

ОРХОН ИХ СУРГУУЛЬД ШИНЭЭР ЭЛСЭН ОРСОН БОЛОН ОДООГООР СУРАЛЦАЖ БАЙГАА НИЙТ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

"ОРХОН БОЛОВСРОЛ САН"- ИЙН ТЭТГЭЛЭГҮҮД

АНГИЙН БАГЦ

Нэг ангийн 5 ба түүнээс дээш суралцагч элссэн нөхцөлд тус бүр эхний жил 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

НАЙЗЫН БАГЦ

2 ба түүнээс дээш найзууд элссэн нөхцөлд тус бүр 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

ГЭР БҮЛИЙН БАГЦ

1 гэр бүлийн 2 дахь хүүхэд элссэн нөхцөлд тухайн хүүхдийн төлбөрийг 10 хувь хөнгөлнө.

СПОРТЫН БАГЦ

5 ба түүнээс дээш гишүүнтэй спортын багийн гишүүд тус бүрийг эхний жил 10 хувь хөнгөлнө.Амжилтаас нь хамаарч 10 – 100% үргэлжлүүлэн хөнгөлөх боломжтой.

УРЛАГИЙН БАГЦ

3 ба түүнээс дээш гишүүнтэй хамтлагийн гишүүд тус бүрийг эхний жил 10 хувийн хөнгөлнө. Амжилтаас нь хамаарч 10 – 100 хувь үргэлжлүүлэн хөнгөлөх боломжтой.

ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ

Орхон их сургуулиас олгох “Залуу Манлайлагч” аяны хүрээнд медаль, сертификат хүртсэн суралцагч нь сургалтын төлбөрөөс эхний жилд 26 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР

700 км – ээс дээш км – т алслагдсан аймаг, сумдаас элссэн оюутнуудад эхний жилийн оюутны дотуур байрыг үнэ төлбөргүйгээр түрээслүүлнэ.

ЭЕШ - ИЙН ОНОО 600 - ААС ДЭЭШ

ЭЕШ – ийн оноо 600 – аас дээш бол сургалтын төлбөрийн 50 хувийг эхний жил хөнгөлнө.

ЭЕШ - ИЙН ОНОО 700 - ААС ДЭЭШ

ЭЕШ – ийн оноо 700 – аас дээш бол сургалтын төлбөрийн 100 хувийг эхний жил хөнгөлнө. Цаашид амжилтаас хамаарч 50 – 100 хувь үргэлжлүүлэн хөнгөлөх боломжтой.

А ДҮНТЭЙ СУРАЛЦАГЧ

4 ба түүнээс дээш улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутны төлбөрийг 50 – 100 хувь хөнгөлнө.

СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ

Шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажил бүтээлээр тус сангаас гаргасан болзлыг хангасан хангасан судлаачдад тэтгэлэг олгоно.

ЯПОНД СУРАЛЦАХ

Дадлагажигч оюутнаар 2 жил цалинтайгаар Японд суралцах боломжтой.

ОЮУТНЫ ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ БОЛЗОЛ

ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН УРАМШУУЛАЛ

Улс олон улсын олимпиадад оролцож эхний 10 байрт шалгарсан элсэгчийг тухайн мэргэжлийн чиглэлээр элсүүлж эхний жилийн сургалтын төлбөрийг 100 хувиар хөнгөлнө..

ДОТООДЫН ОЛИМПИАДЫН УРАМШУУЛАЛ

Математик, байгаалийн ухааны чиглэлээр улсын олимпиад аймаг, дүүргээсээ шалгаран оролцсон элсэгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн мэргэжлээр элсүүлнэ.

400

Элсэгчийн математикийн хичээлээр өгсөн шалгалтын оноо 400 ба түүнээс дээш бол сонирхсон мэргэжлээр элсүүлнэ.

ТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

Сургалтын төлбөрийг төлсөн хугацаанаас хамааран 5 – 20 хувь хөнгөлнө.

ОРХОН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДЫН УРАМШУУЛАЛ

Тус сургуулиас зохион байгуулагдсан олимпиадуудад 2 удаа дараалан тэргүүн байр эзэлсэн оюутныг АНУ, Англи. Хятад, ОХУ, Солонгос, Япон зэрэг улсуудын их дээд сургуулийн зуны сургалтанд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна.

ОНЦ СУРЛАГАТАНЫ УРАМШУУЛАЛ

Дөрвөн улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан манлайлагч оюутны гадаадын их дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт 6 – 12 сарын хугацаатай суралцуулна.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛ

Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх  нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 70 – аас дээш хувь алдсан гишүүнтэй өрхийн 1 оюутанд сургалтын төлбөрийг төрөөс буцалтгүйгээр олгоно.

ЗАМЫН ЗАРДЛЫН УРАМШУУЛАЛ

500 км ба түүнээс хол байршилтай хөдөө орон нутгаас элссэн суралцагчдын өвлийн амралтаараа ирж, очих 2 талын замын зардлыг холбогдох баримтыг үндэслэн олгоно.