ОРХОН ИХ СУРГУУЛЬ

ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсан 1992 оноос хойш өнөөг хүртэл  бакалаврын-20, магистрын-3, докторын-2 хөтөлбөрүүдээр  сургалт, боловсрол олгож, улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан Орхон их сургуулийн ууган буюу томоохон салбар сургуулийн нэг юм.

ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Улс орон, хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй., эх хэл,үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлж, шинжлэх ухаан техникийн ололтоос байнга суралцан, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэл бүхий  өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй   мэргэжилтэн бэлтгэнэ.

Олон улс-хэл судлалын тэнхимийн зорилго

Мэдлэг, оюунаараа сайхан амьдрах боломжийг нээж өгөхөд чиглэсэн чанартай, үр ашигтай, тогтвортой боловсролын үйлчилгээг үзүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Монгол хэл, уран зохиолын тэнхимийн зорилго

Эх хэлээрээ яруу, утга төгс ярих, бичих, харилцах чадвартай, бие даан ажиллаж бүтээлчээр сэтгэдэг, багшийн ёс зүйг эрхэмлэн, үлгэр дуурайлтай байж, хамтран ажиллах арга барил эзэмшсэн, онол болон хэрэглээг хослуулах мэргэжлийн өндөр чадамжтай, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд зорино.

Сурган, сэтгэлзүйн тэнхимийн зорилго

Нийгмийн хөгжил,  хүний сайн сайхан ирээдүйн төлөө бие сэтгэлээ зориулж, өөрийгөө хөгжүүлэх, нээн илэрхийлэх, ёсзүйн болон харилцааны өндөр чадамжтай, удирдах манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Бакалавар

  • Англи хэлний багш
  • Бага ангийн багш
  • Сургуулийн өмнөх боловсролын багш
  • Орос- Англи хэлний багш
  • Монгол хэл-уран зохиолын багш
  • Монгол-Англи хэлний багш
  • Мэдээлэл зүйн багш
  • Багш- гадаад хэлний / Герман, Япон, Хятад,Солонгос,/
  • Сэтгүүлч
  • Нийгмийн ажилтан
  • Сэтгэл судлал
  • Орчуулагч / Герман, Япон, Хятад,Солонгос,Англи /

Магистр

  • Хэл шинжлэл
  • Боловсрол судлал, менежмент
  • Нийгмийн ажил

Доктор

  • Хэл шинжлэл
  • Боловсрол судлал, менежмент

Орхон  их сургуулийн Хүмүүнлэгийн салбарт  сурснаар оюутан Та:

  • Орчин үеийн техник технологи шинэчлэлтийн үеийн мэдлэг, олон талын чадвар эзэмшиж, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх шинжлэх ухааны нарийн дэвшилтэд аргад суралцана
  • Дэлхийн топ мэргэжлүүдийн жагсаалтын эхэнд бичигдэж байгаа шинжлэх ухааны олон чиглэлээр онол практик хосолсон байдлаар үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр хангагдана
  • Профессор багш, судлаачдын удирдан гүйцэтгэж буй дотоодын болон олон улсын судалгааны төсөл хөтөлбөрт оролцон ажиллах боломжоор хангагдна
  • Суралцах хөтөлбөрөө өөрөө сонгож эрдэмтэн  судлаач багш нарын удирдлагаар  бие даан суралцах орчин нөхцлөөр хангагдана.
  • Гадаад хэлний Орхон дээд сургууль гэж алдаршсан сургуулиас Гадаад хэл болон сурган хүмүүжүүлэх заах арга, сургахзүй,   үнэлгээ, дүн шинжилгээ, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, орчуулгын онол, дадал, хичээлийн материалыг боловсронгуй болгох судалгаа шинжилгээний өндөр чадвар эзэмших.