Language
Монгол | English
И-мэйл шалгах:
И-мэйл:
Нууц үг:
Зэргүүд
Бакалаварын Сургалт
Магистрын Сургалт
Докторын Сургалт
Сургалтын Журмууд
Сургалт, Эрдэм Шинжилгээний Ажил
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ

 

Зургийн цомог
Докторын сургалт

Орхон Их сургууль 2001 онд БСШУЯ-наас зөвшөөрөл аван 2000 – 2001оны хичээлийн жилээс эхлэн магистр, докторын сургалтаа зохион явуулж эхлэсэн. Үүнд:

Мэргэжил
Зэрэг Суралцах хугацаа
   Боловсрол судлал, менежмент Доктор 3 жил


Докторын сургалтын хэтийн төлөвлөлтийн чухал хэсэг нь дэлхийн хөгжилтэй орны сургалтын жишигт олон талаар ойртсон, өөрийн гэсэн уламжлал, онцлог, зохион байгуулалт бүхий сургалтын технологи, орчин, бааз суурийг бий болгох, гадаад дотоод харилцааг шинэ түвшинд гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
 
Цаашид Орхон их сургууль нь өөрийн орны болон гадаадын ижил, төстэй их дээд сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын их, дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний арга туршлагаас суралцах, төлөвлөгөөтэй, үе шаттай ажлыг тогтмол явуулж, боловсролын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах болно.
 
БСШУЯ-наас гаргасан журам болон Орхон Их сургуулийн Эрдмийн Зөвлөлийн тогтоол, ОИС-ийн Ректорын тушаалаар батлагдсан докторын сургалт явуулах журмыг баримтлан түүний дагуу  дээрх шатны сургалтыг зохион явуулж ирсэн. Улмаар 2004 онд Н. Нямжав, 2005 онд Ч.Даваадорж, Г.Батсүх, 2008 онд С.Ариунаа, Ц.Намжилмаа, 2012 онд Л.Одончимэг нар тус тус докторын зэрэг амжилттай хамгаалаад байна.
 
Тус сургуулийн докторын сургалтанд хичээл зааж байгаа эрдэмтэн багш нар нь энэ чиглэлээр мэргэшсэн МУИС, МУБИС-ийн боловсрол судлаач багш, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд байгаа нь сургалтыг чанарын өндөр түвшинд явуулах нөхцөл бололцоог бүрдүүлж байна. Эдгээр эрдэмтэн, багш нар нь докторантуудтай байнга хамтран ажиллаж тэдний дипломын ажилд үнэтэй санал, зөвөлгөөг өгч, зарим докторантын дипломын ажлыг удирдаж, албан ёсны шүүмлэгчээр ажилладаг. Одоогоор тус албаны даргаар Сурган Хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Ж.Өлзийсайхан, нарийн бичгийн дарга Л.Хишигсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


 
Бүрэлдэхүүн сургуулиуд - Сургалт - Элсэлт & Төлбөр - ХЭЛНИЙ ТӨВ - Дунд сургууль - Хамтын ажиллагаа - Төгсөгч - Зургийн цомог - Мэдээ - Холбоо Барих
 
© 2002-2008 "Орхон" Их Сургууль
Монгол улс, Улаанбаатар 210136, Чингис хааны өргөн чөлөө, Ш/х-176
Утас: +976-11-342696, +976-70110657 Фах: +976-11-341276
И-мэйл: info@orkhon.edu.mn