Language
Монгол | English
И-мэйл шалгах:
И-мэйл:
Нууц үг:
Зэргүүд
Сургалтын Журмууд
Сургалт, Эрдэм Шинжилгээний Ажил
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ
Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Хүмүүнлэгийн ухааны сургууль

 

Зургийн цомог
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

Аялал жуулчлалын тэнхимийн товч түүх:
Аялал жуулчлалын удирдлага эдийн засаг мэргэжлээр анх 2002 онд элсэлт авч тэнхим байгуулан аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх сургалт эхэлсэн. 2004 онд Байгалийн аялал жуулчлалын менежментийн мэргэжлийн элсэлт авч сургалт эхэлсэн.

2006 онд Аялал жуулчлалын удирдлага эдийн засаг мэргэжлээр, 2008 онд  Байгалийн аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр анхны төгсөлт гаргасан.

2003-2007 онд Европын Холбооны ТАСИС ТЕМПУС хөтөлбөрийн хүрээнд Төв азийн аялал жуулчлалын их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгож Европын Холбооны их дээд сургуулиудын жишигт хүргэх To-Host-CA төсөлд тус сургууль шалгаран хамрагдаж амжилттай хэрэгжсэн. Ингэснээр тус сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн сургалт, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүд нь Европ болон Төв Азийн нэр бүхий 9 сургуульд хичээлийн хөтөлбөр нь хүлээн зөвшөөрөгдөх бодит боломжтой болсон болно. Одоо тэнхим дотроо аялал жуулчлалын секц ба гадаад хэлний секцэд хуваагдан ажиллаж байна.

Элсэлт авах мэргэшил:
 

 Мэргэжил Хугацаа
Хэлбэр
Цол зэрэг
Элсэх шаардлага
 1 Аялал жуулчлалын удирдлага , эдийн засаг
 4  Өдөр  Бакалавр  ЕБС
 2 Байгалийн аялал жуулчлалын менежмент
 4  Өдөр  Бакалавр  ЕБС

Давуу тал: Сургалт явагдах иж бүрэн байр танхим,  материал техник, багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан орчинд оюутнууд хичээллэдэгээс гадна, өөрийн жуулчны баазтай болж оюутны дадлага, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой болсон. Европын Холбооны ТАСИС ТЕМПУС хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинэчлэгдсэн.

Сургалтын дадлага:
1-р курстээ намар, хавар 7 хоногийн хугацаатай танилцах дадлага, 2 курстээ 10 хоногийн хугацаатай адал явдалт аяллын хээрийн дадлага, 3-р курстээ үйлдвэрлэлийн дадлагыг тус тус мэргэжлийн багшаар удирдуулан хийдэг.

Хангамж, материаллаг бааз:
Хичээлийн иж бүрэн байр, номын сан, спортын 1 заал, лекцийн 2 танхим, интернет бүхий компьютерийн 4 танхим, 140 оюутны байр, цайны газар, эмнэлгийн салбар, сургалтанд зориулж тохижуулсан хичээлийн танхимтай. Хотоос баруун хойш 40 км-т Хайртхаан уулын өвөрт Жуулчны бааз байгуулж ашиглалтанд оруулсан ба уг жуулчны бааз нь оюутнуудын мэргэжлийн дадлага, хичээл сургалт, судалгаа хийх, амрах чөлөөт цагаа өнгөрүүлэх гол түшиц газар болж өгнө.  

Хөнгөлөлт, урамшуулал: 4 улирал дараалан онц үнэлгээтэй суралцсан тохиолдолд дараагийн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50%, 6 улирал дараалан онцсайн суралцвал төгсөх курст  сургалтын төлбөрөөс 100% чөлөөлж хөнгөлөлт үзүүлдэг.

Хамтын ажиллагаа, гадаад дотоод харилцаа: Тус сургууль нь АНУ, Япон Улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Европын Холбооны Улсуудын олон арван их, дээд сургуулиудтай тогтмол харилцаатай ажилладаг. БНСУ, Япон Улс, БНХАУ, АНУ-д оюутан солилцооны гэрээтэй. Дадлагаа БНСУ-ын Цежү арлын Аялал жуулчлалын коллежид хийх болон дамжин суралцах бүрэн боломжтой. Мөн гадаад дотоодын олон арван байгууллага, сан, эрдэмтэн судлаачид, хувь хүмүүстэй  хамтран ажилладаг.

Харилцах хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. Чингисийн өргөн чөлөө, “ОРХОН” Их сургууль
Шуудангийн хаяг: Улаанбаатар 210136. ш/х 176. “ОРХОН” Их сургууль
Харилцах утас: 70110657 жижүүр, 342696 захирлын нарийн бичиг, 96648118 тэнхимийн эрхлэгч
Факс: 976-11-341276
Е-майл: munkhtumurd@yahoo.com   /тэнхимийн эрхлэгч багш Д.Мөнхтөмөр

ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА


Эдийн засгийн тэнхимийн товч түүх:
2002  онд Эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэх сургалт эхлэх бааз сууриа тавьж, Олон улсын эдийн засагч мэргэжлээр 2003 онд элсэлт авсан. Түүнчлэн 2004 онд Нягтлан бодох бүртгэл-хяналт шалгалтын мэргэжлээр элсэлт авснаар улам бүр өргөжин өнөөг хүртэл хөгжсөөр байгаа билээ.

Тэнхимийн нэгж, хэсгүүд

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн секц
  • Компьютер, мэдээлэл зүйн секц

Элсэлт авах мэргэшил:


Мэргэжил
Хугацаа
 Хэлбэр Цол зэрэг
Элсэх шаардлага
 1 Эдийн засгийн онол  4  Өдөр  Бакалавр  ЕБС
 2 Нягтлан бодох бүртгэл-хяналт шалгалт  4  Өдөр  Бакалавр  ЕБС
 3 Нягтлан бодох бүртгэл-мэдээлэл зүй  4  Өдөр  Бакалавр  ЕБС
 4 Гааль, татварын эдийн засагч  4  Өдөр  Бакалавр  ЕБС
 5 Банкны эдийн засагч, нябо  4  Өдөр  Бакалавр  ЕБС
 6 Нягтлан бодогч  2.5-3  Орой/Бямба  Бакалавр  Бакалавр
Компьютер, мэдээлэл зүйн секцийн хамт олон              Санхүү, нягтлан бодох бүртгэлийн секцийн хамт олон

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА:

 ЭЗБУС-ын ЗАХИРАЛ, ДОКТОРАНТ БАГШ: Ц.НЯМСҮРЭН

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1995-1999 онд МУИС –ЭЗС-ийг Эдийн засагч-Нягтлан бодогч, мэдээлэл зүйч мэргэжлээр
  • 2001 онд Орхон Их сургуулийн  Боловсрол судлалын магистр
  • 2009 оноос  Докторантурт суралцаж байна

Ажилласан байдал:

  • 1999 оноос Тус сургуульд  багш
  • 2002-2006 онд тус сургуульд Ерөнхий ня-бо
  • 2006-2011 онд Орхон их сургуулийн ЭЗАЖ-ын сургуулийн  Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч.
  • 2012 оноос ЭЗБУС-ын захирал

Заадаг хичээлүүд:

  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Эдийн засгийн онол
  • Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Бүтээл:

  • 1998 онд МУИС-ЭЗС Т.Жааваа “Санхүү өртөг, удирдлагын бүртгэл” номын эхийг бэлтгэн, хамтран оролцсон.
  • 2003 онд Орхон ИС-н ЭШ-ний бүтээл №3-д Илтгэл хэвлүүлсэн, энэ номын эх бэлтгэсэн.
  • 2003 онд Компьютерийн гарын авлага бие даан гаргаж, оюутны хүртээл болгосон.
  • 2008 онд Т.Ёндон “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” номын 1,2-р бүлэгт хамтран ажилласан.
  • 2008 онд Я.Шагдар “Санхүүгийн бүртгэл” номын Ерөнхий редактораар
  • 2010 онд Я.Шагдар “Зардлын бүртгэл” номын Ерөнхий редактораар
  • 2011 онд Я.Шагдар “Ахисан шатны ня-бо” номын Ерөнхий редактораар

Судалгааны чиглэл: Санхүүгийн тайланг шинжилж, үнэлэх арга зүйн зарим асуудлууд 

Мэргэжил дээшлүүдсэн байдал:

  • 2002 онд "CORT сэтгэлгээ" -сургалт
  • 2003 онд Tacis  төслийн семинар
  • 2004 онд Сангийн яамны ня-бо нарын сургалт
  • 2010 онд МУИС-ЭЗС–аас зохиосон, Сангийн яамны хамтарсан “Санхүүгийн мэргэжлийн хичээлийн сургалтын төлөвлөгөөний шинэчлэл” сургалт, семинар
  • 2011 онд МУИС-ЭЗС “Удирдлагын бүртгэл” хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл семинар

Ажлын амжилт:

  • 2002-2003 оны хичээлийн жилд Сургуулийн багш нарын ажлын үзүүлэлтээр тэргүүний багш
  • 2003-2004 оны хичээлийн жилд нийт оюутнуудын дунд явуулсан судалгаагаар  "Эрдмийн мөрөн" цол, шилжин явах цом хүртээсний анхны эзэн багш
  • 2004 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Шилдэг залуу" алтан медалиар
  • 2004-2005 оны хичээлийн жилд Шилдэг багшаар
  • 2008 онд Боловсолын газрын “Арга зүйч” цол тэмдэгээр
  • 2009 онд БСШУЯ-ний “Хүндэт жуух бичиг”-ээр
  • 2009-2001 оны хичээлийн жилд Багш нарын үзүүлэлтээр 3-р байр
  • 2010-2011 оны хичээлийн жилд Шилдэг багшаар шалгарсан.
  • 2013 онд Боловсролын тэргүүний ажилтан
И-мэйл хаяг: tsnyamsuren@orkhon.edu.mn

 ЗӨВЛӨХ, ПРОФЕССОР Я.ШАГДАР

Мэргэжил эзэмшсэн байдал

  • МУИС-ийн ЭЗДС    Нягтлан бодогч- эдийн засагч мэргэжлээр - 1966 он
  • ЗХУ Эрхүү хот  ХАА-н их сургууль 6 сарын мэргэжих курс ХАА-н нягтлан бодогч мэргэжлээр -  1984 он
  • ЗХУ Москва хот ХАА-н удирдлагын дээд сургууль,  ХАА-н нягтлан бодох бүртгэлийн мэргэжих курс 3 сар - 1988 он
  • Мэргэжсэн нягтлан бодогчийн курс  Улаанбаатар хот СЭЗДС  2 сар 1993 он
  • Монголын мэргэжсэн нягтлан бодохын институтийн 2 сарын курс 2002, 2004 он    
Ажилласан байдал
  • 1966-74, 1980-1982 - БНМАУ-ын ХАА яаманд бүртгэлийн  мэргэжилтэн, тасаг,  хэлтсийн дарга
  • 1974-1980, 1982-1991 - ХАА-н нэгдлийн Холбооны дээд зөвлөлийн тайлан бүртгэл, санхүүгийн хэлтэс, газрын дарга, ерөнхий  санхүүч                                                                                  
  • 1991-1997 - ХАА-н зах зээл сургалтыын төв, ХААДС-д багш                  
  • 1997-  2005 - Сүлд,  Монгол наадам дээд сургуульд багш                            
  • 2005-2010 - Орхон их сургуульд  багш                                                           
  • 2010-2011 онд Орхон их сургуулийн Эдийн засаг аялал жуулчлалын сургуулийн захирал                                                                                        
Заадаг хичээл
  • Санхүүгийн бүртгэл
  • Зардлын бүртгэл
  • Дунд шатны нягтлан бодох бүртгэл
  • Банкны нягтлан бодох бүртгэл
  • Бизнесийн нягтлан бодох бүртгэл
  • Ахисан түвшний нягтлан бодох бүртгэл
  • Санхүүгийн хяналт шалгалт
Бүтээл
  • ХАА-н нягтлан бодох бүртгэл  18 хэвлэлийн хуудас Редактор Ж. Аюурзана       Улаанбаатар хот, 1974 он  
  • ХАА-н журнал ордерын бүртгэл  16 х.х  Б. Гочоодоржтой хамтарч бичсэн Редактор Ж. Аюурзана Улаанбаатар хот, 1984 он                                                   
  • ХАА-н аж ахуйн дотоод тооцоо 8 хэвлэлийн хуудас  С.Логитой хамтарч бичсэн. Улаанбаатар хот, 1988 он
  • Санхүүгийн бүртгэл 16 хэвлэлийн хуудас Редактор  Ц Нямсүрэн, Улаанбаатар хот, 2008 он
  • Зардлын бүртгэл   16 хх; Редактор  Ц Нямсүрэн, Улаанбаатар хот, 2009 он
  • Ахисан түвшний нягтлан бодох бүртгэл 16 х.х; Редактор  Ц Нямсүрэн ,Улаанбаатар хот, 2011 он
Гавъяа шагнал
  • Ардын хувьсгалын 50,60,70,80 жилийн ойн медаль
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Алтан гадас одон
  • ХАА, Хүнс хөдөө аж ахуй, Банк- санхүү, Боловсрлын  тэргүүний ажилтан  

И-мэйл хаяг: shagdar@orkhon.edu.mn


 ЭЗБУС-ын АЖ-ын ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, ДОКТОРАНТ БАГШ: Дашбэлэнгийн МӨНХТӨМӨР

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1987-1991 он ЦНДС-ийн улс төрийн ангид
  • 1997-1999 онд ШУБЯ-ны Боловсролын Хүрээлэнд их дээд сургуулийн удирдах ажилтнуудад зориулсан магистрантурын сургалтанд сурч Боловсролын удирдлагын магистр
  • 1999-2002 онд Орхон Их сургуулийн хууль зүйн салбарт суралцаж эрх зүйч

Ажилласан байдал:

  • 1992-1996 онд “Орхон” дээд сургуулийн сургалт боловсон хүчин хариуцсан нарийн бичгийн дарга
  • 1996-1999 онд Сургалтын албаны менежер
  • 1999-2005 онд Сургалтын албаны дарга, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч
  • 2004-2007 онд Европын Холбооны ТАСИС ТЕМПУС хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн аялал жуулчлалын их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох “To-Host-CA” төслийн ажилтан
  • 2005-2008 онд Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч
  • 2008-2010 онд Эдийн засаг аялал жуулчлалын салбарын захирал
  • 2010 оноос одоог хүртэл Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч
  • 1999 оноос “Орхон” их сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2008 оноос “Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмэг” ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2009 оноос БОАЖСайдын дэргэдэх Аялал жуулчлалын ТББ-ын зөвлөлийн гишүүн
  • 2010 оноос МХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн гишүүн

Мэргэжил дээшлүүдсэн байдал :

  • 1992-2005 онд БСШУЯам болон Боловсролын Хүрээлэн, ДБМИҮЗөвлөл, МИДСКонсорциумаас их, дээд сургуулийн удирдлагад зориулан зохион олон тооны семинари, мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцсон
  • 2003 онд БНБУ-д Европын Холбооны тэтгэлэгт хөтөлбөрөөр Америкийн их сургуульд дээд боловсролын удирдлагын мэргэжил дээшлүүлэх 1 сарын сургалт
  • 2004 он АЖГазар GTZ-с хамтран зохион байгуулсан “Аялал жуулчлалын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт”
  • 2007 онд АЖГазараас, 2008, 2009, 2010 онд БОАЖЯам болон МАЖБСН-с зохион байгуулсан аялал жуулчлалын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2010 онд БНСУ-д “UNWTO ST-EP Foundation”-с зохион байгуулсан  “Korea – ASEAN Tourism Cooperation Project” сургалт 

Заадаг хичээлүүд:

  • Бизнесийн ба аялал жуулчлалын эрх зүй
  • Хөтөч тайлбарлагчийн онол дадлага
  • Аялал жуулчлалын тусгай зориулалтын бүтээгдэхүүн төлөвлөлт
  • Аялал жуулчлалын жижиг дунд үйлдвэрлэл
  • Хүний нөөцийн менежмент
  • Оффисын удирдлага
Бүтээл:

Илтгэл, өгүүлэл:

  • Зорголхайрхан яргуйн аялал
  • Шашин мөргөлийн ба оюун санааны жуулчлал
  • Өндөр барилга цамхагийг хотын аяллын нэрийн хуудас болгох нь
  • Түрэгийн үеийн түүхийн дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив зүйн үйл ажиллагаа
  • Түүхт Ази жуулчны баазын орчинд хийсэн реэкрацын тойм судалгаа
  • Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, зорих газрын онцлог
  • Аялал жуулчлалын боловсролын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
  • Аялал жуулчлалын багш, судлаачид боловсон хүчний шинэ чиг хандлага

Гарын авлага, ном

  • 1999 он “Орхон” Дээд сургуулийн танилцуулга
  • 1999 он “Орхон” Дээд сургуулийн өөрийн үнэлгээний тайлан
  • 2010 он  “Tour beer-2009” аялал жуулчлалын багш, судлаачдын бүтээлийн эмхэтгэл
  • 2010 он  “Хангайн бүсийн аялалл жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” ЭШХ-н эмхэтгэл
  • 2011 он  “Зүүн бүсийн аялал жуулчлал” ЭШХ-н эмхэтгэл

Бусад бүтээл: 2010 он  “Сувдан сондор-7” Зүүн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн судалгаа ба танин мэдэхүйн 12 цуврал нэвтрүүлэг. NTV телевиз, МАЖБСН-н гишүүдтэй хамтран 

Судалгааны чиглэл:

  • Аялал жуулчлалын маркетингийн удирдлагыг боловсронгуй болгох нь
  • Аялал жуулчлалын гэрээний эрх зүйн зохицуулалт

Ажлын амжилт:

  • 1999 онд  /хуучин нэрээр/ Гэгээрлийн Яамны “Хүндэт жуух” бичиг
  • 2005 онд БСШУЯ-наас “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол
  • 2007 онд БОАЖЯ-ны “Хүндэт жуух” бичиг

Санаачилж удирдаж зохион байгуулсан аялал:

  • 2006 оноос “1000 хунгийн чуулган” аяллыг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт
  • 2007 оноос “Хаврын анхны цэцэг ажиглах аялал”  Сэлэнгэ аймаг Түнхэл, Дорноговь Хамрын хийд
  • 2007 оноос  “Ээжийн ач хариулах аялал” Өвөрхангай аймгийн нутаг Бат-Эрдэнэ хийд, Төвхөн хийд
  • 2010 онд Монгол улсын хилийг 108 хоногт тойрох “Хөх монголын хязгаар нутгаар” аяллыг зохион байгуулалцаж ажилласан
  • 2010 онд “Сувдан сондор-7” Зүүн бүсийн нутгаар аялал жуулчлалын нөхцөл нөөцийн судалгаа хийх Эрдэм шинжилгээ судалгааны экспедицийг санаачлан зохион байгуулж удирдагчаар ажилласан
И-мэйл хаяг: munkhtumur@orkhon.edu.mn

 ЭЗБУС-ын ЭЗ-ын ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ: Гаанжуурын НЯМСАМБУУ

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1997-2002 онд Хан-Уул дээд сургууль “эдийн засагч, хэрэглээний математикч” бакалавр
  • 2011 онд Орхон их сургууль боловсрол судлалын магистр

Ажилласан байдал:

  • 2001-2002 онд “Эльбрус” ХХК-н нягтлан бодогч
  • 2002-2006 онд Орхон их сургуулийн нягтлан бодогч
  • 2002-2006 он хүртэл орхон их сургуулийн багш /цагаар/
  • 2006-2011 орхон их сургуулийн ЭЗАЖ-ын салбар сургуулийн нягтлан бодох бүртгэлийн мэрэгжлийн багш.
  • 2012-оноос ЭЗБУС-ын ЭЗ-ийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Заадаг хичээлүүд:

  • Удирдлагын бүртгэл
  • Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем
  • Нягтлан бодох бүртгэлийн программчлал
  • Эдийн засгийн мэдээлэл боловсруулалт

Бүтээл:

Оюутны гарын авлага:

  • Ц. Нямсүрэн “Компьютерийн гарын авлага” бие даасан бүтээлийг бэлтгэхэд оролцсон.
  • 2004 онд  "Математик 6-р анги" номын хэвлэлийн эх, дизайныг бэлтгэсэн.

Нэг сэдэвт бүтээл:

  • Эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээ

Боловсруулсан хөтөлбөр:

  • Удирдлагын бүртгэл
  • Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем
  • Нягтлан бодох бүртгэлийн программчлал

Судалгааны чиглэл:

  • Удирдлагын түвшинд нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг ашиглан шийдвэр гаргах зарим асуудлууд 

Мэргэжил дээшлүүдсэн байдал:

  • 2003 онд МБТОХорооноос зохиосон "Их дээд сургуулиудад спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр" сургалт семинар
  • 2006 онд Сангийн яамнаас зохиогдсон "Олон улсын стандарт" семинар
  • 2007 онд Татварын ерөнхий газрын “Татварын шинэчлэл” сургалт семинар
  • 2011 онд МУИС-ЭЗС “Удирдлагын бүртгэл” хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл семинар

Гавъяа шагнал:

  • 2004 онд Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагаас "Найдвартай шимтгэл төлөгч" нягтлан бодогч мөнгөн шагнал
  • 2007онд Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Шилдэг залуу" алтан медаль
  • 2008 онд Нийслэлийн боловсролын газрын “Аргазүйч багш” тэмдэг
  • 2009 онд Боловсролын яамны “Багшийн алдар” цол тэмдэг
И-мэйл хаяг: nyamsambuu@orkhon.edu.mn

 ДОКТОРАНТ, ДЭД ПРОФЕССОР БАГШ: Лувсанбатын ХИШИГСҮРЭН

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1984 онд МУИС-ийн ФМФ, Математикч, математикийн багш
  • 1997 онд МУИС-ийн ФФ,  /магистр/- “ЕБС-ийн анхан шатны физик-одон орон хичээлийн агуулга ба сурагчдын ахуйн мэдлэг” сэдвээр

Ажилласан байдал:

  • 1983-1997      онуудад     Төв      аймгийн Баянчандмань,     Өндөрширээт     сумуудад  математикийн   багш,   хичээлийн   эрхлэгч, ХЗЭ-ийн   хорооны   дарга,  сумын   ИТХ-ын тэргүүлэгч зэрэг сонгуульт ажил,
  • 1997-2005 онуудад Дархан-Уул  аймгийн Техникийн  Коллежид  математикийн  багш, сургалтын албаны ахлах ажилтан,
  • 2005-2006 оны хичээлийн жилээс одоо хүртэл Орхон Их   сургуульд  математикийн багш, Магистр докторантурын албаны нарийн бичгээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • 1995 онд физикийн багш
  • 2005 онд багшлах эрх олгох БСШУЯ-ны сургалт

Бүтээл:

Нэг: Сурах бичиг гарын авлага

  • Бичсэн:
  1. Дээд математикийн бодлого бодох зөвлөмж УБ. 1999 он. 10х.х
  2. Тестийн эмхтгэл 2001 он. 8,6х.х, Техникийн коллежийн суурь боловсролын тэнхимийн багш нарын хамт
  3. Математик анализын бодлого бодох аргачлал ¹2 УБ. 2001 он. 5,7х.х,  Ц.Амарсанаа
  4. Магадлалын онол түүний инженерийн хэрэглээ УБ. 2003 он. 10х.х,  Г.Баасан
  5. Математик программчлал, түүний хэрэглээ УБ. 2003 он. 4,75 х.х
  6. Математик статистик, түүний хэрэглээ УБ. 2003 он. 6,6 х.х
  7. Геометрийн тест (7-8-р анги) Дархан-Уул. 2004 он 7,5хх,  С.Баасанхүү
  8. Математикийн тест (9-10-р анги) Дархан-Уул. 2004 он 10 хх,  С.Баасанхүү
  9. Математик.  Дархан-Уул. 2005 он 15,75хх Б.Чинзориг
  10. Тэнцэтгэл биш бодох аргачлал Дархан-Уул. 2006 он 20,25хх Б.Чинзориг
  11. Дээд математкийн бодлого бодох аргачлал ¹1 УБ. 2007 он. 9,65 хх  Ч.Лхагвасүрэн
  12. Байгалийн ухааны лавлах (хамтын орчуулга) УБ. 2007. 19,73х.х 
  13. Дээд математкийн бодлого бодох аргачлал ¹2 УБ. 2008. 21 х.х
  14. Геометрийн олимпиадын бодлого УБ. 2007. 5 х.х (хамтран зохиогч)
  15. Хүний сэтгэц судлалын үндэс УБ. 2009 он. 7,65 хх  Ц.Содов
  16. Хавтгайн геометрийн бодлого бодох аргачлал УБ. 2010 он. 1,75 хх 
  17. Огторгуйн геометрийн бодлого бодох аргачлал УБ. 2010 он. 2 хх 
  18. Комплекс тооны бодлого бодох аргачлал УБ. 2010 он. 2,5 хх 
  19. Боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухааны орчин үеийн асуудлууд №1. УБ. 2011 он, 19.5хх  Ж.Өлзийсайхан
  • Орчуулсан:
  1. С.Х.Карпенков “Байгалийн ухааны лавлах”, 2007, 19хх  (хамтарсан), 
  2. “Каенгру-2007”: Германы математикийн олимпиадын бодолттой бодлого,  УБ 2008. 4.5 х.х
  • Редакторласан:
  1. Д.Түвшинбат, Ч.Сугардорж  “Гадаадад суралцахыг хүсэгчдийн гарын авлага”, 2005, 8 хх 
  2. Орхон дунд сургууль “Геометрийн тест” 2009, хх
  3. Л.Энхтуяа. Чандмана шүтэлцээ. Уб 2011 он, 5 хх

Хоёр. Эрдэм шинжилгээ- заах арга зүйн өгүүлэл

  • Монгол хэлээр:
  1. “ЕБС-ийн анхан шатны физик-одон орон хичээлийн агуулга ба сурагчдын ахуйн мэдлэг”  МУИС-ийн ФФ-ын магистрын дипломын ажил,  1997
  2. “Оюутны танин үйл ажиллагааг цахилгааны мэргэжлийн сургалтын явцад идэвхижүүлэх асуудалд” Боловсрол судлал 2003.  ¹4, х Р.Лхагвасүрэн
  3. “Дээд математикийн хичээлээр оюутны танин мэдэх, бүтээлч үйл ажиллагааг идэвхижүүлэх боломж, арга зам” 2006, ОИС-ийн эрдэм шинжилгээний бичиг № 7, х 70-78
  4. “Оюутны танин мэдэх бүтээлч үйл ажиллагааг төлөвшүүлэхэд үнэлгээний иж бүрэн систeмийн гүйцэтгэх үүргийг туршсан нь” 2007,  ОИС-ийн эрдэм шинжилгээний бичиг № 8, х 65-71
  5. “Дээд математикийн хичээлийн сургалтанд компьютер, мэдээлэл харилцааны технологи нэвтрүүлэх боломж, онцлог, арга зам” 2008,  ОИС-ийн эрдэм шинжилгээний бичиг № 9, х 241-248
  6. Их дээд сургуулийн багшийн статус, үүрэг, үйл ажиллагааны онцлог, Боловсрол судлал, 2009, №6, х22-26, Б.Батсайхан, Б.Баярцэцэг, Ц.Содов
  7. “Дээд математикийн семинарын хичээлд мэргэжлийн онцлогийг тусгаж, математикийн болон мэргэжлийн хичээлийн холбоог сайжруулах нь” 2009, ОИС-ийн эрдэм шинжилгээний бичиг  №10, х 120-124
  8. Математикийн сургалтанд “Иж бүрэн бодлого”-ыг ашигласнаар ОТМҮА дээшилж буйг математик статистикийн аргаар шинжилсэн дүн, 2011, ОИС-ийн эрдэм шинжилгээний бичиг  №12, х 99-123
  9. “Монгол хүүхдийн баруун тархины хөгжилд соробан сампины гүйцэтгэх үүрэг” 2011, Монгол-Японы хамтарсан симпиозиум, Уб, 2011-09-27.
  • Англи  хэлээр:
  1. “Possibility, feature and ways of introducing computer, information  communication technology to the higher mathematics training” МУИС-ын МК-ын сургууль. Математикийн олон улсын хурлын эмхтгэл. 2006
  2. University teacher’s status, responsibility and distinctiveness, The 4th Conference of Northeast Asian Professor’s Association, 21 Jule, 2009, Ulaanbaatar, p243-249, Batsaikhan B, Sodov Ts, Bayartsetseg B
Гурав. Боловсруулсан сургалтын хөтөлбөр, тайлан
  1. Математик-1, математик-2 хичээлийн хөтөлбөр
  2. Хэрэглээний математикийн хөтөлбөр
  3. Математик программчлалын хөтөлбөр
  4. Магадлалын онол, математик статистикийн хөтөлбөр
  5. Бизнесийн статистикийн хөтөлбөр
  6. Аялал жуулчлалын статистикийн хөтөлбөр
  7. Статистикийн онол хичээлийн хөтөлбөр
  8. Магадлан итгэмжлэлийн тайлан (сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулга) ТК,  2001
  9. Эконометрикс хичээлийн хөтөлбөр
  10. Хүний хөгжил төлөвшил хичээлийн хөтөлбөр

Дөрөв. Эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд тавьсан илтгэлүүд

  1. “Техникийн Коллеж (ТК)-д зааж байгаа дээд математикийн хичээлийн өнөөгийн байдал”, 1998
  2. “Багшийн ёс зүй, үлгэр дуурайлал” (ТК),  1999
  3. “Техникийн дээд сургуульд дээд математикийн хичээлийг мэргэжлийн хичээлтэй холбон заах нь” (ТК), 1999
  4. “Математикийн хичээлээр суралцагчид амжилттай суралцах боломж” (ТК), 2000
  5. “Дээд математикийн хичээлийг бусад хичээлтэй агуулгаар нь интеграцчилан заах боломж” (ТК), 2000
  6. “Дээд математикийн хичээлийн агуулгыг мэргэжилтэй нь холбон зааж байгаа нь” УБ. "Суурь боловсролын хичээлүүдийн залгамж холбоо агуулга, арга зүй" ¹1  ЭШ-арга зүйн бага хурал,  2001
  7. “Оюутны бие даасан ажил-Багш оюутны хамтын ажиллагаа” (ТК), 2001
  8. Дархан-Уул аймгийн ИДС-ын консерсиумаас зохион байгуулсан хуралд “Математикийн хичээлийн агуулгыг боловсронгуй болгох асуудалд”, 2001
  9. Геологийн алба байгуулагдсаны ойд зориулсан хуралд “Кредит тогтолцооны үед оюутны бие даасан үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах нь”, 2002
  10. “Сургалтын төлөвлөгөөнд матриц графын аргаар анализ хийх нь” (ТК), 2002
  11. “Инженер техникийн ангид үзэх дээд математикийн хичээлийн агуулгыг боловсронгуй болгох асуудалд” (ТК), 2003
  12. “Дээд математикийн хичээлийн агуулгыг боловсронгуй болгох асуудалд” (ОИС),  2005
  13. “Оюутны танин мэдэх үйл ажиллагааг идэвхижүүлэх асуудалд” (ОИС),  2006
  14. “Possibility, feature and ways of introducing computer, information  communication technology to the higher mathematics training”  Олон улсын математикийн хуралд, УБ 2006,
  15. “Оюутны танин мэдэх бүтээлч үйл ажиллагааг төлөвшүүлэхэд үнэлгээний иж бүрэн систeмийн гүйцэтгэх үүргийг туршсан нь” (ОИС),  2007
  16. University teacher’s status, responsibility and distinctiveness, The 4th Conference of Northeast Asian Professor’s Association, 21 Jule, 2009, Ulaanbaatar,
Тав. Удирдсан илтгэл, курсын ажил
  1. Л.Урантогос Ц1а “Дифференциал тэгшитгэлийг хэрэглэх нь”,  2000
  2. Д.Ууганбаяр Д1а, Э.Сарангэрэл Ц1а “Уламжлалыг хэрэглэх”,  2001
  3. Д.Пүрэвсүрэн У1а “Уулын мэргэжилд холбогдолтой бодлогуудыг сонгон бодох арга”  2002, 
  4. Л.Жаргалсайхан, Г.Золзаяа Ц1а, Х.Хуягчулуун УА-1а “ШТСийг бодох Гауссын арга” 2003 
  5. Д.Балдансэнгэ, Ц.Баттулга, Б.Даваабуян Ц-4а “Шугаман програмчлалын бодлогыг программчлах нь” 2003
  6. С.Нарантуяа ЭХМ-3 “Оюутны хамт олон бүрэлдэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”  2003
  7. Ч.Сугарсүрэн УУМ-2 “Бие хүний хэрэгцээ, сэтгэл хөдлөлийг сонирхолтой холбон судалсан нь” 2003
  8. Ч.Сугарсүрэн УУМ-3 “Хамт олны нийгэм сэтгэл зүйн уур амьсгалд гишүүд хоорондын харилцаа нөлөөлөх нь”, 2004
  9. Д.Пүрэвсүрэн УА-4 “Явцын үнэлгээний дүнг математик статистикийн арга хэрэглэн шинжлэх нь”,  2004
  10. Д.Отгондаш АЖЭЗУ-3 “Аялал жуулчлалын боловсролын сургалтын хөтөлбөр, стандартын өнөөгийн байдал” 2006
  11. Б.Нямхүү АЖЭЗУ-3 “Аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал” 2008

Л.Хишигсүрэнгийн 74 бүтээлийг дотор нь ангилбал:

  •  Бичсэн  сурах бичиг гарын авлага - 20
  • Орчуулсан сурах бичиг гарын авлага - 2
  • Редакторласан сурах бичиг гарын авлага - 3
  • Эрдэм шинжилгээ- арга зүйн өгүүлэл ( монголоор–10, англиар-2) - 12
  • Эрдэм шинжилгээний илтгэл - 16
  • Боловсруулсан хөтөлбөр, тайлан - 10
  • Удирдсан илтгэл, курсын ажил - 11

Судалгааны чиглэл: МУИС-ийн НУФ-ын БССС-ийн тэнхмийн докторантурт суралцаж, “Оюутны танин мэдэх бүтээлч үйл ажиллагааг идэвхижүүлэх нь” сэдвээр суралцаж, оюутны танин мэдэх хэрэгцээ, сонирхол, сурах сэдэл, үйл ажиллагааг өрнүүлэн идэвхижүүлэх сэтгэл зүйг бүрдүүлэх  чиглэлээр судалгаа хийж байна.

Ажлын амжилт

  • 1994 онд "Заах арга зүйч",  МПБ-ын "Хүүхдийн төлөө" алтан медаль
  • 1995 онд сургуулийн, 1996 онд сумын "Аварга багш"
  • 1996 онд "Боловсролын яамны жуух бичиг"
  • 1997 онд "Багшийн алдар"
  • 1999  онд  "Ардын  боловсролын  тэргүүний ажилтан" цол тэмдэг
  • 2000  онд  Дархан-Уул аймаг дахь Техникийн        коллежийн "Хөдөлмөрийн аварга"  
  • 2003  онд  Дархан-Уул   аймгийн ИДМСКонсерсиумын "Манлай багш"
  • 2007 онд Багшийн алдар медаль
  • 2008 онд Орхон их сургуулийн тэргүүний багш, хувийн ИДСургуулийн консерсиумын шилдэг багш
  • 2009 онд Хувийн ИДСургуулийн консерсиумын шилдэг багш
  • 2010 тэргүүний судлаач багш
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Дархан-Уул   аймгийн жуух бичиг, Боловсролын 90 жилийн ойн медаль
  • 2011-2012 оны хичээлийн жилийн Орхон их сургуулийн Оны шилдэг багш
И-мэйл хаяг: khishigsuren@orkhon.edu.mn
 МАГИСТР БАГШ: Ц. ЭНХЖАРГАЛ

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1982 онд МУИС-ийн Түүхийн багш
  • 1999 онд МУИС-ийн  “М.Санждорж сурган хүмүүжүүлэх судалгаа” сэдвээр  магистр хамгаалсан.
Заадаг хичээлүүд:
  • Монголын түүх
  • Гүн ухаан

Судалгааны чиглэл: Намтар судлал

И-мэйл хаяг:  enkhjargal@orkhon.edu.mn


 ДОКТОРАНТ БАГШ: Х.МӨНХЦООЖ

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1992 онд Дархан хот дахь Техникийн дээд сургууль   Цахилгааны инженер
  • 1997  онд ТЗУХИ  төрийн удирдлагын менежер
  • 2003 онд  Удирдлагын академи   Төрийн удирдлагын магистр
  • 2010 оноос  Орхон их сургууль  Докторантурт суралцаж байна

Ажилласан байдал:

  • 1992- 1996 онд ТЭЦ -3 ээлжийн ахлагч
  • 1999- 2006 онд Эрчим хүчний СҮЦ Цахилгааны инженер-багш
  • 2006 оноос тус сургуулийн ЭЗАЖ-ийн салбар сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж байна.

Заадаг хичээлүүд:

  • МТМС 1
  • МТМС 2
  • Интернэт хэрэглээ

Бүтээл: Нэг сэдэвт бүтээл:

  • Нийгэм дэх эмэгтэй удирдагчын үүрэг роль өсөн нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйлс  
  • Гэр бүлийн харилцаан дахь жендерийн асуудал

Судалгааны чиглэл:  Модул сургалтын тухай

И-мэйл хаяг:  munkhtsooj@orkhon.edu.mn


 ДОКТОРАНТ БАГШ: А.НЯМСҮРЭН

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1997 онд  УБИС –ийг Мэдээлэлзүй-математикийн багш мэргэжлээр 
  • 2006 онд Дархан Эрдэм хөтлөгч дээд сургуулийг англи хэлний багш орчуулагч мэргэжлээр
  • 2007 онд Орхон Их сургуулийн  Боловсрол судлалын магистр
  • 2009 оноос  Докторантурт суралцаж байна

Ажилласан байдал:

  • 1998- 2003 онд Дархан Техникийн дээд сургуульд багш
  • 2003- 2007 онд Дархан Дулааны цахилгаан станцад инженер
  • 2007 оноос тус сургуулийн ЭЗАЖ-ийн салбар сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж байна.

Заадаг хичээлүүд:

  • Алгоритм ба програмчлал
  • Програмчлалын хэл
  • Ассемблер хэл
  • Өгөгдлийн бүтэц
  • Эдийн засгийн мэдээлэл боловсруулалт
  • Объект хандалтат програмчлал
  • Мэдээлэлзүй заах арга
  • Сүлжээ ба интернэт

Бүтээл: Оюутны гарын авлага

  • Тестийн  хураамж /техникийн дээ сургуулийн багш нарын хамт/
  • Лабораторийн ажлын заавар
  • Word програмыын гарын авлага

Нэг сэдэвт бүтээл:

  • Захын бодлогын програмчлах
  • Гауссын аргыг програмчлах

Судалгааны чиглэл:  Дээд боловсрол дахь мэдээлэл технологийн хэрэглээ

Шагнал: 2002 онд МХЗ-н Тэргүүний залуу алтан медаль

И-мэйл хаяг:  anyamsuren@orkhon.edu.mn


 ДОКТОРАНТ БАГШ: Ц. ГАНСҮРЭН

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 2002 онд  СЭЗДС –ийг Банк зээлийн эдийн засагч- санхүүч  мэргэжлээр 
  • 2006 онд Орхон Их сургуулийн  Боловсрол судлалын магистр
  • 2010 оноос  Докторантурт суралцаж байна

Ажилласан байдал:

  • 1997- 2004 онд СЭЗДС –д
  • 2004- 2009 онд Монрико дээд сургуульд
  • 2009 оноос тус сургуулийн ЭЗАЖ-ийн салбар сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж байна.

Заадаг хичээлүүд:

  • Ахисан түвшний эдийн засаг
  • Банкны менежмент, маркетинг
  • Банкны зээлийн шинжилгээ
  • Аудит
  • Хөрөнгө оруулалтын удирдлага

Бүтээл:

Оюутны гарын авлага

  • "Санхүү банкны үндэс, Төрийн санхүү, Эрсдэл ба даатгал  хичээлүүдийн дасгал бодлого, тестийн  хураамж"

Нэг сэдэвт бүтээл:

  • Хөрөнгө оруулалтын багцын тохиромжтой эрсдэл  
  • Ерөнхий боловсролын дунд сургуулийн бүтээгдэхүүний өртгийг АВС аргаар тооцох нь

Судалгааны чиглэл:  Банкны   үйл ажиллагааг сургалтын орчинд загварчлах нь

И-мэйл хаяг:   gansuren@orkhon.edu.mn


 МАГИСТР БАГШ: М. ГЭРЭЛЭЭ

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 1999 онд  ОХДС –ийг  Орос – Англи хэлний багш орчуулагч 
  • 2002 онд УБИС-ийн   Хэл шинжлэлийн магистр

Ажилласан байдал:

  • 1999 - 2002 онд  Мандах дээд сургуульд
  • 2002-2003 онд  Монрико дээд сургуульд
  • 2003-2005 онд  Хонконг,  Сингапур улсруу орчуулагчаар
  • 2007-2008 онд Анод банкинд Хүний нөөцийн мэргэжилтэнгээр
  • 2008 оноос тус сургуулийн ЭЗАЖ-ийн салбар сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж байна.

Заадаг хичээлүүд:

  • Анхан , дунд,  ахисан түвшний англий хэл
  • Орчуулгын дадлага
  • Аялал жуулчлалын англи хэл 
  • Анхан шатны бизнесийн англи хэл
  • Орон судлал

Бүтээл: Нэг сэдэвт бүтээл:

  • Монгол оюутнуудад англи хэлийг заах дөт арга замууд   

Судалгааны чиглэл: Их Дээд сургуулийн оюутнуудын заавал мэдэх

И-мэйл хаяг:  gerelee@orkhon.edu.mn


 ДОКТОРАНТ БАГШ: Бүрдээгийн АЛТАНЧИМЭГ

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 2002 онд Газарчин Дээд сургууль/баклавр/- Аялал жуулчлалын зохион байгуулагч
  • 2004 онд Газарчин дээд сургууль /магистр/- Бизнесийн удирдлага

Ажилласан байдал:

  • 2002-2006 Газарчин дээд сургууль
  • 2006-одоо Орхон Их сургууль

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • 2004 онд багшлах эрх олгох БСШУЯ-ны сургалт
  • 2005 онд Өрсөлдөх чадварын судалгааны байгууллагаас зохион байгуулсан хөтчийн сургалт

Бүтээл:

  • Нийслэл Улаанбаатарт хотын аяллыг бие даасан бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх нь
  • Аялал жуулчлалын асуудал ном “Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага” сэдэв
  • Аяллын төрөл хэлбэр гарын авлага
  • АЖ-ын маркетинг хичээлийн хөтөлбөр
  • АЖ-ын тусгай зориулалтын бүтээгдэхүүн төлөвлөлт хичээлийн хөтөлбөр

Судалгааны чиглэл:

  • Аяллын төрөл хэлбэрийг хөгжүүлэх

Ажлын амжилт

  • 2008 онд Аргазүйч багш
  • 2009 онд Багш нарын холбооны “Есөн эрдэнэ”

И-мэйл хаяг: altanchimeg@orkhon.edu.mn


 МАГИСТР БАГШ: С.ПҮРЭВСҮРЭН

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 2004- 2008 онд Монрико дээд сургуульд Банкны эдийн засагч – Нягтлан бодох бүртгэл
  • 2009- 2011онд Орхон Их сургуулийн Боловсрол судлалын магистр

Ажилласан байдал:

  • 2008 онд Монрико дээд сургуульд  Санхүү – Банкны багш
  • 2009 онд Орхон их сургуулийн ЭЗАЖ-ын салбар сургуулийн  эдийн засгийн тэнхимд Санхүү – Банкны  багшаар ажиллаж байна.

Заадаг хичээлүүд:

  • Санхүү банкны үндэс
  • Банкны маркетинг
  • Даатгалын үндэс
  • Санхүүгийн менежмент
  • Төрийн санхүү
  • Олон улсын банк санхүүгийн байгууллага
  • Олон улсын валют санхүү
  • Олон улсын хөрөнгө оруулалт
  • Санхүүгийн онол бодлого
  • Аж ахуй нэгжийн санхүү

Бүтээл:

Оюутны гарын авлага:

  • Банкны мэргэжлийн үгийн схем, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үгийн схем
  • АБ –дын танилцуулга

Нэг сэдэвт бүтээл:

  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлог

Боловсруулсан хөтөлбөр:

  • Санхүү банкны үндэс
  • Банкны маркетинг
  • Олон улсын банк санхүүгийн байгууллага
  • Олон улсын валют санхүү

Судалгааны чиглэл: Монголын банкны системийн цаашдын хөгжил, үйл ажиллагааны чиглэл

И-мэйл хаяг: purevsuren@orkhon.edu.mn


 МАГИСТР БАГШ: Б.САРУУЛ

Мэргэжил эзэмшсэн байдал:

  • 2003-2007 онд Орхон  их сургуульд Аялал жуулчлалын удирдлага эдийн засаг
  • 2007-2008 Орхон  их сургуульд Боловсрол судлалын магистр

Ажилласан байдал:

  • 2007 оноос Орхон их  сургуульд  Аялал жуулчлалын багш
  • 2007-2008 онд Монголын зочид буудлуудын холбоо менежер
  • 2005-2007 онд Дэлхийн зөн олон улсын байгууллага Ардын уламжлалын багш
  • 2003-2006 онд Хүүхэд залуучуудын хөгжил дэвшлийн төлөө төвд дотоодын аялалын хөтөч

Заадаг хичээлүүд:

  • Аялал жуулчлалын үндэс
  • Экологи байгаль хамгаалал
  • Монголын түүх соёл археологийн дурсгал
  • Монголын түүх соёлын аялал жуулчлал

Бүтээл:

Боловсруулсан хөтөлбөр:

  • Аялал жуулчлалын үндэс
  • Монголын түүх соёл археологийн дурсгал
  • Монголын түүх соёлын аялал жуулчлал
И-мэйл хаяг: saruul@orkhon.edu.mn



 
Бүрэлдэхүүн сургуулиуд - Сургалт - Элсэлт & Төлбөр - ХЭЛНИЙ ТӨВ - Дунд сургууль - Хамтын ажиллагаа - Төгсөгч - Зургийн цомог - Мэдээ - Холбоо Барих
 
© 2002-2008 "Орхон" Их Сургууль
Монгол улс, Улаанбаатар 210136, Чингис хааны өргөн чөлөө, Ш/х-176
Утас: +976-11-342696, +976-70110657 Фах: +976-11-341276
И-мэйл: info@orkhon.edu.mn