“ОРХОН” ИХ СУРГУУЛЬ
ХӨРВӨХ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВНА.

Тус сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 316-р тогтоолын 3.9.3-р заалт, БСШУСайдын 2008 оны 74-р тушаалын 2.5.1-р заалт, БШУСайдын 2013 оны А/305 тоот тушаалын холбогдох заалтыг үндэслэн багшийн мэргэшил олгох хөрвөх сургалтыг дараах чиглэлээр явуулна. Үүнд:

Багш, сургуулийн өмнөх боловсрол
Багш, бага ангийн боловсрол
Багш, байгалийн ухаан/физик, хими, биологи, математик, мэдээлэл зүй/-ы боловсрол
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
Багш, гадаад хэл/англи, орос/-ний боловсрол

Сургалт 1 жилийн хугацаатай, онол практик хослуулж суралцагчийн ажлын нөхцөлд тохируулсан цагийн хуваарь/орой ба бямба, ням гараг/-иар явагдана.

Дээрх чиглэлээр өмнө сурсан багш мэргэжилтэй биш хүмүүс элсвэл давуу талтай.

Бүртгэл 2015 оны 10 дугаар сарын 19-30-нд явуулж сургалт 11 дүгээр сарын 02-с эхлэнэ.

Сургалтын төлбөр 1 кредит 45000 төгрөг.
Бүртгэл Орхон их сургуулийн сургалтын албанд явагдана.
Дараах материалыг бүрдүүлж ирнэ үү.

Иргэний үнэмлэхний хуулбар
Өмнөх дээд боловсролын диплом
Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
Цээж зураг 3х4 хэмжээтэй 4 хувь

Мэдээлэл авах утас: 89080091, 96648118

Жич: Хөдөө аймгуудад нэгдсэн сургалтыг аймаг дээр нь зохион байгуулж хамтран ажиллаж болно.