11218833_966440253450411_1833426620081171737_nЯрилцлага: Орхон Их Сургуулийн Шинэ Ерөнхийлөгч Dawn Dekle,

Ярилцсан: Орхон Их Сургуулийн гадаад харилцааны ажилтан Х.Сэлэнгэ

Х.С: Сайн байна уу, Ерөнхийлөгч Dawn, Монгол оронд болон Орхон Их Сургуульд тавтай морилно уу! Таныг бидэнтэй хамтран ажиллах болсонд бид маш их баяртай байна. Та суурьшиж амжив уу!

Ерөнхийлөгч Dawn: Баярлалаа Сэлэнгэ, Би энд ирсэндээ маш сэтгэл хангалуун байна. Бид гэртээ нүүгээд орсон. Таарсан хүн болгон маань их тусч, өгөөмөр, зочломтгой байгаад баяртай байна.

Х.С: Орхон Их Сургуулийн юу нь таны сэтгэлийг татаж хамтран ажиллахаар болов?

Ерөнхийлөгч Dawn: Би 4–р сард анх айлчлан ирэхдээ оюутнуудын цайлган сэтгэл, сургуулийн шуугиант амьдралд татагдсан. Мөн Орхон Их Сургууль нь Монгол Улсад болон бүс нутагтаа тэргүүлэх зэргийн сургууль болж байгаа нь надад маш их урам өгсөн. Орхон сургууль нь профессор багш нартайгаа ойрхон ажиллах нөхцөлийг бий болгон оюутан нэг бүрд анхаарал хандуулж, ажил олгогчидтой ойрхон ажиллаж оюутнуудыг ажлын байраар өндөр хувьтай хангаж байна. Мөн төгсөгчид их ойрхон байдаг нь таалагдсан. Би удахгүй төгсөгчдийн арга хэмжээ зохиохоор төлөвлөж байна.

Х.С: Орхон Их Сургуульд шинээр элсэж байгаа болон элсэхийг хүсэж байгаа оюутнуудад хандаж юу зөвлөх вэ?

Ерөнхийлөгч Dawn: Оюутнууддаа хандаж 3 зүйл зөвлөмөөр байна. 1. Орхон Их Сургуульд хүрэлцэн ирснээр тав тухтай байдал болон найрсаг харилцаатай нэг нэгнээ дэмждэг боловсролын орчныг мэдрэх болно. 2. Боловсрол нь ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох нь маш чухал юм. Үүнийг манай сургууль танд ажил олгогчдод үнэлэгддэг, чанартай хөтөлбөрөөр олгоно. 3. Орхон Их Сургууль нь Монгол Улсын хэмжээнд бүрэн магадлан итгэмжлэгдсэн, түүнчлэн цаашид хамтарсан хөтөлбөрийг хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр болж байгаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Орхонд эхний 2 жил суралцаад дараагийн 2 жил хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуульд суралцан хоёр сургуулийн дипломтой төгсөх боломжтой. Хөтөлбөрийн талаар илүү тодорхой мэдэхийг хүсвэл манай вэбсайт болон Facebook хуудсанд оруулсан мэдээллээс унших эсвэл манай сургууль дээр хүрэлцэн ирж цай, кофе уунгаа илүү дэлгэрэнгүй ярилцаж болно. Орхон Их Сургуулийн оюутан болоход маш сонирхолтой цаг үед бид байна!

Х.С: Англи хэл хэр чухал вэ, Монгол хэлнээс Англи хэл руу сургалтаа хөврүүлэх сонирхолтой сургуулиудын тухай байнга сонсох боллоо?

Ерөнхийлөгч Dawn: Англи хэл гэдэг бол худалдаа, шинжлэх ухааны гол хэл юм. Миний мөрөөдөл бол Орхоны төгсөгчид нь төрийн байгууллага, хувийн хэвшил, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын байгууллагуудын ажлын байрнаас сонголтоо чөлөөтэй хийж, карьерээ өсгөх чадвартай болгох явдал юм. Нэг үгээр хэлэхэд Орхоны төгсөгчид өөрийн хүссэн ажлаа хийж чаддаг болох юм. Орхон Их Сургуулийн олон төгсөгчид нь төрийн ажлаас гадна бусад салбарт амжилттай ажиллаж байгаагаар нь бахархаж байна. Ингэснээр оюутнууд өөрийн карьертаа дур сонирхолтой байхын зэрэгцээ ухаалаг, боловсролтой залуус төрөл бүрийн салбарт ажилласнаар Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Хэрвээ оюутнууд Монгол, Англи хэлээр чөлөөтэй ярьж сурвал ажлын байраа олох давуу тал болно. Миний бодлоор Монгол хэл үнэхээр сайхан хэл. Монголоор ярьж байгааг сонсох дуртай, Монгол хэлийг гүнээ хүндэлдэг. Орхон Их Сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Монгол, Англи хэл дээр хослон явуулах боломжтой.

Х.С: Бид нар тантай хэзээ сургууль дээр уулзалдах вэ?

Ерөнхийлөгч Dawn: Мэдээж, хичээлийн эхний долоо хоногт! Орхоны оюутнуудад хандаж хэлэхэд хичээлийн эхний өдрөө над дээр ирээрэй, та бүхэнд алим хувааж зургаа хамт авахуулаад Facebook хуудсанд оруулахыг хүсч байна. Харин та бүхэн зургаа найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай.

Х.С: Баярлалаа, тантай хичээлийн эхний өдөр уулзахыг тэсэн ядан хүлээж байна!

Ерөнхийлөгч Dawn: Би ч бас! Монголчуудын инээмсэглэл надад маш их таалагддаг. Удахгүй хамтдаа инээмсэглэж хөгжилдөнө! Амжилт!
____________________________

Interview with Dawn Dekle, new President of Orkhon University, Tuesday, August 25, 2015

Interviewer: Selenge Khishgee, International Programs, Orkhon University

Selenge: Hi President Dawn, welcome to Mongolia and Orkhon University! We are delighted you have joined us. How are you settling in?

President Dawn: Thank you Selenge! I am delighted to be here. We are getting settled in our home, and everyone we have met has been very hospitable and generous with time and support.

Selenge: What was it about Orkhon University that made you want to join us?

President Dawn: When I visited the campus in April, I was overwhelmed with the graciousness of the students, the buzz at the campus, and was inspired that Orkhon University is becoming one of the leading schools in Mongolia and the region. Orkhon provides the context for quality interaction with the professors, more individual attention for each student, and close ties with the employers and a very high career placement rate. I also very much appreciate how involved the alumni are, and I am looking forward to hosting an alumni event very soon.

Selenge: What advice would you give students who are thinking of enrolling at Orkhon University this coming year?

President Dawn: I would advise students 3 things: 1) come for a visit to Orkhon University, and you will see how comfortable, welcoming, and supportive the learning community is; 2) it is especially important to understand that education is an investment in your future, and Orkhon University continues to offer quality programs in areas that employers value; and 3) Orkhon University is fully accredited in Mongolia, and we are launching some new joint degree programs with schools in other countries, allowing students to do 2 years at Orkhon, and 2 years in another country, and the student would earn a degree at both schools – check out our website and Facebook page for more details, or simply come to campus and we can have tea and tell you all about our new offerings. It’s a very exciting time to be a student at Orkhon University!

Selenge: How important is English, we keep hearing about schools wanting to change from Mongolian to English as the language of instruction?

President Dawn: Well, English is the language of commerce and science. My dream is that an Orkhon University graduate can have a career in government, private industry, international companies operating in Mongolia, etc — basically I want any Orkhon graduate to be able to choose what he or she would like to do. I am proud of the fact that many of the Orkhon University alumni have found employment outside of government and become quite successful; this is good for both the student and his/her passion for his/her career, and equally good for the Mongolian economy to have a bright, young, educated workforce in a diversity of areas. If a student is fluent in both Mongolian and English, then she or he is going to have an advantage in employment opportunities. I think the Mongolian language is beautiful and want to hear it spoken widely, and preserved, and I have a deep respect for the language, so I believe that there is a middle way we can find, that includes both Mongolian and English in the Orkhon University curriculum.

Selenge: When can we expect to have our first campus meeting with you, as a community?

President Dawn: The first week of classes, of course! Also, to all Orkhon University students, be sure to look for me on Day One of the semester, I will be handing out apples to you and taking photos, which we will upload immediately to Facebook so you can share with your family and friends.

Selenge: Thank you, we cannot wait for Day One of the semester, we will be looking for you!

President Dawn: Me too! I really love the Mongolian smiles, so I am looking forward to smiling and laughing with everyone on Day One! Cheers!