Зорилго

Олон улсын болон монгол улсын хөгжлийн өнөөгийн шаардлагыг хангасан, үндэсний хэл, соёлоо эрхэмлэн дээдэлж, шинжлэх ухаан технологийн ололтоос тасралтгүй суралцан өөрийн авьяас сонирхлыг нээж, хэрэгцээндээ тохирсон мэдлэг боловсрол эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй гадаад хэлийг (англи, орос, солонгос, герман, япон) өндөр түвшинд эзэмшиж хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Сургалт явуулдаг чиглэлүүд

  • Бакалаврын сургалт:
    • Англи хэлний багш,
    • Орос-англи хэлний багш
    • Монгол-англи хэлний багш
    • Монгол хэл уран зохиолын багш
    • Солонгос хэлний багш
    • Герман хэлний багш
    • Япон хэлний багш
    • Бага ангийн багш,
    • Сургуулийн өмнөх боловсролын багш
    • Солонгос хэлний орчуулагч,
    • Япон хэлний орчуулагч,
    • Герман хэлний орчуулагч
    • Нийгмийн ажилтан,
    • Сэтгэл зүйч зэрэг мэргэжлээр (өдрөөр)
    • Англи хэлний орчуулагч мэргэжлээр (оройгоор 3.5 жил)
    • Багш мэргэжлээр хөрвөх (түргэвчилсэн хэлбэрээр 1 жил)
    Магистрын сургалт:
    • Хэл шинжлэлийн магистр
    • Боловсрол судлалын магистр
    • Нийгмийн ажилтны магистр
    Докторын сургалт:
    • Хэл шинжлэлийн доктор,
    • Боловсрол судлалын доктор чиглэлээр элсэлт аван сургаж байна.