БАКАЛАВРЫН СУРГАЛТ (Хэлбэр: өдөр, Хугацаа: 4 жил)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Мэргэжил: ЭРХ ЗҮЙЧ
Хөтөлбөрийниндекс: D042101
Элсэгчийн боловсрол: Бүрэн дунд
Олгох боловсролын зэрэг: Эрх зүйн ухааны БАКАЛАВР
Мэргэжлийн зориулалт нь суралцагчид Эрх зүйч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Төгсөгчид тавихнийтлэгшаардлага:
Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанысуурь онол, арга зүйгээр задлан шинжилж, тайлбарлах,
Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээгмэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай,
Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй,байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх,
Аль нэг гадаад хэлийг харилцааны болон мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах,
Эрүүл аж төрөх ёсны дадлыг эзэмшсэн байх, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, үндэсний болон бусад үндэстний түүх, соёлын өвийг ойлгонхүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай,
Илтгэх, баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвар эзэмшсэн, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөж, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай,
Мэдээллийн технологийг ашиглан тасралтгүй бие даан суралцах чадвартай, зорилго зорилтыг оновчтой тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэглэх чадвартай байх

Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна.
– Эрх зүйн суурь хэм хэмжээ онол, үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцсан
– Хууль зүйн шинжлэх ухааны тулгуур ойлголт, түүний бүрдэл хэсгийг танин мэдсэн
– Үндэсний эрх зүйг олон улсын эрх зүй болон эрх зүйн бусад бүлтэй харцуулах мэдлэг, арга зүйг эзэмшсэн
– Эрх зүйн үзэгдэл, харилцааг задлан шинжлэх дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн
– Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх арга ажиллагаанд суралцсан
Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна.
– Хэрэг маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах
– Хууль тайлбарлах, сонгох хэрэглэх арга зүй эзэмшсэн
– Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмшсэн
– Эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцсан
Төгсөгчид дараахь хандлага төлөвшсөн байна.
– Хувь хүний болон иргэний эрх эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг.
– Хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг.
– Мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг эрмэлздэг.

“ЭРХ ЗҮЙЧ” мэргэжлийн хөтөлбөрт “ӨДӨР” хэлбэрээр сургалт явуулдаг.
Өдрийн анги нь:
 Суралцах хугацаа:- 4 жил
 Элсэлтийн ерөнхий шалгалт:- Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монгол хэл
 Элсэгчийн боловсролын түвшин- бүрэн дунд

“ЭРХ ЗҮЙЧ” МЭРГЭЖЛИЙН ДАВУУ ТАЛ:

 НИЙГМИЙН АЛЬ Ч САЛБАРТ ХӨРВӨЖ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
 ХУУЛЬ САХИУЛАХ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЛБАН ТУШААЛЫН ШАТ АХИХ
 МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, СУРГАЛТЫН АЖИЛ ЭРХЛЭХ
 ГАДААД, ДОТООДОД БОЛОВСРОЛЫН ЗЭРГЭЭ АХИУЛАХ
 УДИРДАХ АЖИЛ ЭРХЛЭХ
 МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, ХК, ХХК, НӨХӨРЛӨЛ, ХОРШОО, ТОВЧОО, ФИРМ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

“ЭРХ ЗҮЙЧ” МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ:
 Шүүгч, Шүүгчийн туслах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
 Прокурор, прокурорын туслах
 Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
 Нотариатч
 Цагдаагийн албан хаагч
 Мөрдөн байцаагч
 Хэрэг бүртгэгч
 Эрүүгийн төлөөлөгч
 Эвлэрүүлэн зуучлагч
 Гэрээний мэргэжилтэн
 Хуулийн зөвлөх
 Улсын бүртгэлийн мэргэжилтэн
 Гадаадын иргэн, харьяатын албаны мэргэжилтэн
 Мэргэжлийн хяналтын байцаагч
 Их, дээд сургуульд багш /магисртын зэрэг хамгаалсан бол/
 Эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан
 Бүх шатны ЗДТГ-т хуулийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга
 Нийгмийн бүх салбарт хуулийн зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн

Хөтөлбөрийн нэр: Аялал жуулчлал, чөлөөт цаг
Элсэлтийн ерөнхий шалгалт: Математик эсвэл Гадаад хэл
Хөтөлбөрийн агуулга: Аялал жуулчлалын салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодын аялал жуулчлалын зах зээлийн үйл явцад дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай гадаад хэл, харилцааны өндөр мэдлэгтэй, аялал жуулчлалын бизнесийг эрхлэн удирдан зохион байгуулах дадал, чадварыг эзэмшсэн мэргэжилтэн байна. Аялал жуулчлалын салбарын бүх хүрээнд туроператор, агент, хөтөч тайлбарлагч, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг чадвартай байна.
Хөтөлбөрийн зориулалт: Аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгсөгчид нь аймаг, нийслэлийн аялал жуулчлалын газар, агентлаг, зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад зохион байгуулагч, мэргэжилтэн, менежер, орчуулагч, хөтөч тайлбарлагчаар ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн нэр: Нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалт
Элсэлтийн ерөнхий шалгалт: Математик
Хөтөлбөрийн агуулга: Үйл ажиллагааны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөх, мэдээллийн бүрдүүлэлтийг хянах, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөгөөг зардлын зүйл, нэр төрлөөр төлөвлөн батлуулах, сар, улирал, жилийн тайлан мэдээ гаргах, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах дадал эзэмшүүлнэ.

Хөтөлбөрийн зориулалт:
Аж ахуй нэгж, банк санхүүгийн байгууллага, татвар, даатгал, төрийн захиргаа, төсвийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллахаас гадна хөндлөнгийн хяналт хийх, бүртгэл-санхүүгийн удирдлагаар хангах, мэргэжлийн болон зөвлөх байгууллагад бүртгэл санхүүгийн мэргэжилтэнээр ажиллана.

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага
Элсэлтийн ерөнхий шалгалт: Математик
Хөтөлбөрийн агуулга: Мэргэжилтэн нь өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, төрийн захиргааны болон төсвийн байгуулагуудын төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, манлайлал, хүний нөөцийн удирдлагын гүйцэтгэх үүрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй онолын дүгнэлт өгч, түүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгааны шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж пүүс, компаний менежментийн үйл ажиллагааг зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.
Хөтөлбөрийн зориулалт: Бизнесийн болон үйлдвэрлэл үйлчилгээний газар, аж ахуй нэгж байгууллагад бүх шатны менежер, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгуулагад мэргэжлийн зөвлөхөөр ажиллана.

Хөтөлбөрийн нэр: Эдийн засаг
Элсэлтийн ерөнхий шалгалт: Математик
Хөтөлбөрийн агуулга: Үйлдвэрлэлийн процессийг оновчтой түвшинд хөтлөхөд шаардагдах эдийн засгийн шинжилгээ судалгааг гардан хийж, үйлдвэрлэлийг эдийн засгийн болон төслийн хүчин чадлаар нь ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох онол практикийн мэдлэг чадварыг эзэмшинэ.
Хөтөлбөрийн зориулалт: Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн урт, богино, дунд хугацааны санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, санхүүгийн тайлан, тэнцэлд дүн шинжилгээ хийх, төсөл төлөвлөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын тооцоо шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

БАКАЛАВРЫН СУРГАЛТ (Хэлбэр: орой, бямба гараг, эчнээ, Хугацаа: 2,5 жил)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Мэргэжил: ЭРХ ЗҮЙЧ
Хөтөлбөрийниндекс: D042101
Элсэгчийн боловсрол: Бүрэн дунд
Олгох боловсролын зэрэг: Эрх зүйн ухааны БАКАЛАВР
Мэргэжлийн зориулалт нь суралцагчид Эрх зүйч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Төгсөгчид тавихнийтлэгшаардлага:
Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанысуурь онол, арга зүйгээр задлан шинжилж, тайлбарлах,
Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээгмэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай,
Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй,байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх,
Аль нэг гадаад хэлийг харилцааны болон мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах,
Эрүүл аж төрөх ёсны дадлыг эзэмшсэн байх, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, үндэсний болон бусад үндэстний түүх, соёлын өвийг ойлгонхүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай,
Илтгэх, баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвар эзэмшсэн, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөж, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай,
Мэдээллийн технологийг ашиглан тасралтгүй бие даан суралцах чадвартай, зорилго зорилтыг оновчтой тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэглэх чадвартай байх
Эрх зүйн баклаварын боловсролтой төгсөгчид тавих шаардлага:
Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна.
– Эрх зүйн суурь хэм хэмжээ онол, үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцсан
– Хууль зүйн шинжлэх ухааны тулгуур ойлголт, түүний бүрдэл хэсгийг танин мэдсэн
– Үндэсний эрх зүйг олон улсын эрх зүй болон эрх зүйн бусад бүлтэй харцуулах мэдлэг, арга зүйг эзэмшсэн
– Эрх зүйн үзэгдэл, харилцааг задлан шинжлэх дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн
– Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх арга ажиллагаанд суралцсан
Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна.
– Хэрэг маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах
– Хууль тайлбарлах, сонгох хэрэглэх арга зүй эзэмшсэн
– Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмшсэн
– Эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцсан
Төгсөгчид дараахь хандлага төлөвшсөн байна.
– Хувь хүний болон иргэний эрх эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг.
– Хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг.
– Мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг эрмэлздэг.

“ЭРХ ЗҮЙЧ” мэргэжлийн хөтөлбөрт ЭЧНЭЭ хэлбэрээр сургалт явуулдаг.

Эчнээ анги нь:

 Суралцах хугацаа:- 2,5-3.0 жил
 Элсэлтийн шалгалт:- Нийгэм, үндсэн хуулийн мэдлэг
 Элсэгчийн боловсролын түвшин- Дээд

“ЭРХ ЗҮЙЧ” МЭРГЭЖЛИЙН ДАВУУ ТАЛ:

 НИЙГМИЙН АЛЬ Ч САЛБАРТ ХӨРВӨЖ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
 ХУУЛЬ САХИУЛАХ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЛБАН ТУШААЛЫН ШАТ АХИХ
 МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, СУРГАЛТЫН АЖИЛ ЭРХЛЭХ
 ГАДААД, ДОТООДОД БОЛОВСРОЛЫН ЗЭРГЭЭ АХИУЛАХ
 УДИРДАХ АЖИЛ ЭРХЛЭХ
 МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, ХК, ХХК, НӨХӨРЛӨЛ, ХОРШОО, ТОВЧОО, ФИРМ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

“ЭРХ ЗҮЙЧ” МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ:
 Шүүгч, Шүүгчийн туслах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
 Прокурор, прокурорын туслах
 Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
 Нотариатч
 Цагдаагийн албан хаагч
 Мөрдөнбайцаагч
 Хэрэгбүртгэгч
 Эрүүгийн төлөөлөгч
 Эвлэрүүлэн зуучлагч
 Гэрээниймэргэжилтэн
 Хуулийнзөвлөх
 Улсын бүртгэлийнмэргэжилтэн
 Гадаадын иргэн, харьяатын албаны мэргэжилтэн
 Мэргэжлийнхяналтынбайцаагч
 Их, дээдсургуульдбагш
 Эрдэмшинжилгээнийбайгууллагадажилтан
 Бүх шатны ЗДТГ-т хуулийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга
 Нийгмийн бүх салбарт хуулийн зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн

МАГИСТРЫН СУРГАЛТ (Хугацаа: 1,5 жил)

Судалгааны ажил: Нийт 30 багц цаг байна.
Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны ажил бичиж, эрдэм шинжилгээний 5 багц цаг биелүүлнэ.Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн хичээл 12 багц цаг, судалгааны тойм бичих 3 багц цаг байна. Магистрын судалгааны ажлаа сургуулийн эрдмийн зөвлөлд зохих журмын дагуу хамгаална.
Мэргэжлийн хичээл:Нийт 32 багц цаг байна.
Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн хичээл 12 багц цаг, нэмж сонгон судлах хичээл 10 багц цаг байна. Эрдмийн зөвлөлд нэгдсэн шалгалт өгнө.

Хөтөлбөрийниндекс: D04210101
Элсэгчийн боловсрол: Эрх зүйн ухааны бакалавр
Олгох боловсролын зэрэг: Эрх зүйн ухааны МАГИСТР
Эрх зүйн магистрт суралцсанаар:
– Нийгэм, эрх зүйн болон холбогдох шинжлэх ухааны талаар орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын эрх зүйн салбарын талаарх мэдлэг
– Асуудал шийдвэрлэх, шинжлэн судлах шийдэл гаргах, системтэй төлөвлөх,
– Харилцааны ур чадвартай, гадаад хэлээр харилцах чадвартай байх, харьцуулсанэрх зүйн
судалгааны аргыг ашиглаж эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглах чадвар
– Шинийг санаачлах эрмэлзлэлтэй, мэргэжлийн болон судлаачийн ёс зүй, багаар ажиллах чадвар төлөвшсөн
– Эрх зүйн үзэгдэл харилцаанд орчин үеийн эрх зүйн соёл, хөгжлийн үүднээс хандах, хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хууль ёсыг сахин биелүүлдэг болоххандлага
– Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтой болно

Хөтөлбөрийн индекс: D04210101
Олгох боловсролын зэрэг: Менежментийн ухааны МАГИСТР
Элсэгчийн боловсрол: Удирдахуйн ухааны бакалавр

Төр, захиргааны менежментийн магистрт суралцсанаар:
• Нийгэм, менежментийн болон холбогдох шинжлэх ухааны болон орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын төрийн захиргааны салбарын талаарх мэдлэг эзэмшинэ
• Эдийнзасаг, нийгэм, улстөр, соёл, хүн амын талаарх өгөгдлийг хөрвүүлэн, дүн шинжилгээ хийх болон хэрэглэх
• Монгол улсын Төрийн захиргааны удирдлагын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатайгаар өрсөлдөх
• Нийтийн өмнө тулгарч байгаа асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх чадвартай болох
• Төр, захиргааны удирдлагад мэргэжлийн хариуцлага болон ёс зүйг эрхэмлэдэг
• Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтой болно.

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Бизнесийн удирдлагаар мэргэшсэн магистр зэрэгтэй мэргэжилтэн нь салбарын шинжлэх ухааны онол практикийн ахисан түвшний мэдлэгтэй, гадаад хэл, өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг задлан шинжилж, төлөвлөж чаддаг, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг бие даан гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүй эзэмшсэн мэргэжлийн дагуу гадаад дотоодын төсөл боловсруулах чадвартай болсон байх ёстой.
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Эдийн засгийн судалгаа шинжилгээг гардан хийх, салбарын хийгээд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал үйл ажиллагааг бодитой үнэлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, мэдээллийн болон судалгааны программ хангамжийг чөлөөтэй ашиглах мэдлэг чадварыг эзэмшинэ.

ДОКТОРЫН СУРГАЛТ (Хугацаа: 3 жил)

Манай төгсөгчид

Бид Орхон сургуулийн ууган төгсөгчид, Орхон сургуулийн анхны алтан хараацайнууд. Бид бүхний ажил амьдралын гараанд Орхон их сургууль дурсамж дүүрэн, эерэг сайн сайхнаар нөлөөлсөн болохоор бид төгссөн сургуулиараа бахархдаг. Тухайн үед маш сайн хамт олонтой, багш, сургалтын чанар маш сайн байсан. Орхон сургууль бидний зүрх сэтгэлд үүрд байдаг, байх ч болно.
1995 оны төгсөгчид