• 1991.03 сар: Хажидсүрэнгийн санаачлагаар гадаад хэлний сургалтын “Эрдэм” пүүс байгуулагдаж, Англи хэлний анхан ба дунд шатны, Франц хэлний анхан шатны сургалтын дамжааг 3 багш, 50 орчим суралцагчтайгаар нээн хичээллүүлэв.
  • 1992.03.24: Шинжлэх ухаан боловсролын сайдын 92/07 тоот шийдвэрээр гадаад хэлний “Орхон” дээд сургууль байгуулагдах зөвшөөрөл авав.
  • 1992.06 сар: Сургуулийн анхны элсэлт авч 950 элсэгчдээс Англи хэлний ангид 156, Хятад хэлний ангид 45, Япон хэлний ангид 58, нийт 259 оюутан элсүүлэн суралцуулав.
  • 1992.09 сар: Нарийн бичиг-Хэлмэрчийн салбарыг нээн элсэлт авав.
  • 1992.12 сар: Оюутны тангарагын баярыг Лениний музейд хийж, үнэмлэх сурлагын дэвтэр гардуулав.
  • 1993.04 сар: Тус сургуулийн багш, оюутнууд байгалийн гамшиг, зуданд нэрвэгдсэн Баянхонгор аймгийн малчид, ард иргэдэд тусламж үзүүлэх бүх нийтийн кампанит ажилд оролцов.
  • 1994.06 сар: Шинээр Герман, Франц хэлний анги орчуулагч мэргэжлээр, Англи хэлний сургалттай оройн анги нээв.
  • 1996.07 сар: Төрийн захиргааны эрх зүйч мэргэжлээр шинэ салбар нээх зөвшөөрөл авч элсэлтээ авав.
  • 1996.08 сар: “Орхон” дээд сургууль нэрлэгдэх боллоо.
  • 1998.09 сар: Завхан аймагт салбар сургууль нээхээр Гэгээрлийн Яам, Завхан аймгийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж зөвшөөрлөө авав.
  • 1999.06 сарын 10: Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хурлаас тус сургуулийг Магадлан итгэмилснийг гэрчилж 10 тоот гэрчилгээ олгов .
  • 2000.05 сарын 22: “Орхон” дунд сургууль байгуулах зөвшөөрөл авав.
  • 2000.07 сарын 19: Гэгээрлийн сайдын 179 тоот тушаалаар “Орхон” Их сургууль болон өргөжив.
  • 2000.07 сар: Боловсрол судлал, Хэл шинжлэл мэргэжлээр магистрантурын салбар нээв.
  • 2001.06 сарын 24: “Орхон Боловсрол” сан нээлтээ хийлээ.
  • 2001.07 сар: Монгол хэл судлалын анги шинээр нээв.
  • 2002.03.19-24: “Орхон” Их Сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ явагдав.
  • 2002.07 сар: Аялал жуулчлалын удирдлага-эдийн засаг мэргэжлээр шинэ анги элсүүлэв.
  • 2002.07 сар: Боловсрол судлалын чиглэлээр Докторантурын сургалт эрхлэх зөвшөөрөл авснаар уг сургалтыг хичээллүүлж эхлэв.
  • 2003.06 сар: БНСУ-ын Дэгү их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • 2003.07 сар: Эдийн засгийн анги, Байгалийн аялал жуулчлалын анги шинээр нээн хичээллүлж эхлэв.
  • 2004.02 сар: БНСУ-ын Дэгү их сургуульд суралцах анхны оюутан явсан.
  • 2004.03 сар: ОХУ-ын Хэл шинжлэлийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • 2004.12 сар: Орхон Их сургуулийн докторантурын анги төгсөлтөө хийж, анхны доктор төрсөн.
  • 2002.02 сар: БНСУ-ын Дэгү их сургуульд тус сургуулийн солонгос хэлний ангийн 2 оюутан суралцахаар явлаа.
  • 2005 онд: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс сургууль хамт олноороо Хэрэглэгчийн итгэмжлэгдсэн шилдэг байгууллагаар шалгарч №8 тоот “Хэрэглэгчийн итгэмжлэл”-ийг хүртсэн.
  • 2005 онд: Монголын хүүхдийн байгууллагын “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарсан.
  • 2005.06 сарын 23: Дээд боловсролын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийн №2/45 тоот гэрчилгээг авсан.
  • 2006.05 сар: Олон улсын “RBA INTERNATIONAL” байгууллага Монгол дахь салбараа Орхон их сургуулийн дэргэд нээлээ.
  • 2006.07 сар: Нягтлан бодох бүртгэлийн ангийг шинээр нээв.
  • 2006.11 сар: Гадаад харилцаагаа өргөжүүлж БНСУ-ын “Конкук” их сургуультай хамтын ажиллагааны гэрэ байгуулав.
  • 2006.12 сар: Нийслэлийн засаг даргын тамгын газраас нийтхамт олноороо ” Шилдэг байгууллага” өргөмжлөл хүртэж, захирал Н. Хажидсүрэн “Шилдэг удирдагч-аар шалгарлаа
  • 2007 оны 3 сар: Орхон Их сургуулийн 15 жилийн ойг тэмдэглэв.
  • 2007 оны 5 сар: Эдийн засгийн тэнхимийн анхны төгсөлт болов.
  • 2007 онд ОХУ-Саха Орхон Их сургуультай хамтран “Тюрский мир” олон улсын эрдэм шинжилгээний хурал Орхон Их сургууль дээр зохиов.
  • 2008 оны 5 сарын 10: Орхон Их сургууль ХБНГУ-д хүлээн зөвшөөрөгдснөөр манай оюутнууд германд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болов.
  • 2008 оны 12-р сар: GRAND EXPO үзэсгэлэнгээс ард түмний санал асуулгаар шилдгийн шилдэнг Их сургуулиар шалгарав.
  • 2008 оны 5 сар: Хасагт хайрхан коллеж орхон их сургуульд нэгдэв.
  • 2009 оны 4-р сар: БНСУ-ын Конкук, Тэжин их сургуулийн төлөөлөгчид орхон их сургуульд зочлов.
  • 2009 оны 05-р сар: GRAND EXPO-гоос ард түмний санал асуулгаар дахин шилдгийн шилдэг Их сургуулиар шалгарав.
  • 2009 оны 5 сар: “Монрико” коллеж Орхон их суруульд нэгдэв.
  • 2009 оны 5-р сар: Орхон Их сургуулийн ректор Н.Хажидсүрэн АНУ-ын монгол судлалын сургуулиудад зочилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
  • 2009 оны 6 сар: Төгсөгчдийн нэгдсэн цомог гаргаж эхлэв.
  • 2010 оны 5 сар: БНСУ-ын Кимчён их сургуулийн төлөөлөгчид Орхон Их сургуульд зочлов.
  • 2010 оны 8 сар: Түүхт-Ази оюутны дадлагын бааз ашиглалтанд оров.
  • 2010 оны 7 сар: Орхон Их сургуулийн төлөөлөгчид Дэгу, Инчоны Их сургуульд зочлов.
  • 2010 оны 9 сар: Орхон Их сургуулийн удирдлагууд үзэсгэлэнт Чежү арлын Чежү Туризм коллежд зочлов.
  • 2010 оны 10 сар: Орхон Их сургууль, Дэгу Их сургууль хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурав.
  • 2011 оны 2 сар: Орхон Их сургуулийн захирлууд БНЭУ-д зочлов.