СУРГАЛТЫН ОРЧИН

  1. Өөрийн хичээлийн байр-5, Дотуур байр-2, Багш, ажилчдын 42 айлын орон сууц, Сургалтын материаллаг бааз-2
  2. 2016 оны 3 сараас “Шангри Ла интернэшл” олон улсын байгууллага, Монгол улсын “Хасбанк”-тай Орхон их сургууль Интерпрайз Партнер буюу “Бизнесийн давуу эрхт түншлэл”-ийн гэрээг байгуулж, дадлагын түшиц газрыг өргөжүүлэв.
  3. Орхон Их сургуулийн инженерчлэлийн салбарыг бий болгоход Монгол улсын төрийн соёрхолт инженер Н.Нацагнямтай хамтран ажиллаж, цахилгааны лаборатори байгуулахаар ажиллаж байна.
  4. МУ-ын гавъяат жүжигчин Н.Ариунболдтой хамтран, “Шинэ үе” продакшныг Орхон их сургуулийн тайз дэлгэцийн урлагийн салбарын дадлагын түшиц газар болгон ажиллаж байна.
  5. Засгийн газрын “Цахим Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сургалтад өндөр хүчин чадал бүхий интернэт кафе-1, лаборатори 4, нийт 5 кабинетыг сургалтын зориулалтаар ашиглаж байна. Компьютерийн кабинетуудыг Мэдээлэл технологийн төв болгон өргөжүүлүүлэв.
  6. Орхон их сургуульд 32 жилийн туршлагатай, мэргэжлийн эмч ажиллаж, багш оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ байнга авч, сургалт сурталчилгааг тогтмол зохион явуулдаг.
  7. Оюутны цайны газар ажлын байрын дүгнэлттэй, тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгч нь эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг.
  8. Орчин үеийн шаардлагад нийцсэн лингафон, электрон хөгжмийн кабинетийг байгуулсан.
  9. Хүмүүнлэгийн салбар сургуулийн хувьд “Орхон ХаСү” олон улсын бүрэн дунд сургууль, “Орхоны багачууд” цэцэрлэгийг дадлагын бааз сууриа болгон ашиглаж байгаа нь багш бэлтгэх сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх, бусад  их дээд сургуулиас илүү  практик сургалтыг олгодгоороо онцлог, ач холбогдолтой.
  10. Доктор /D/ Я.Цэвээнлхазалын санаачлагаар магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн Багш, бага ангийн боловсролын мэргэжлийн кабинетийг шинээр байгуулсан.
  11. Багш, сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн хөгжмийн боловсрол, дуу хөгжмийн дидактикийн хичээлийн хөтөлбөрийн стандартад нийцүүлэн хөгжмийн кабинетийг байгуулав.
  12. Сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхэд зориулсан аудио, видео нэвтрүүлэг бэлтгэх, засварлах, эвлүүлэг хийх “Орхон студи” үйл ажиллагаагаа явуулдаг.
  13. Хууль зүйн сургуулийн клиник сургалтын төвийг ном товхимол, шинэчилсэн хууль, дүрэм журмаар баяжуулан, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, эрх зүйн баримт бичгийн төсөл бичиж сурах зэргээр оюутны дадлагын бие даах  төв болгон ажиллуулж байна.
  14. Криминалистикийн лабораторийг прагматик чиглэлтэй болгож, оюутнуудын ур чадвар, мэргэжлийн арга зүйг хөгжүүлэхэд тусалж байна.
  15. Эрх зүйч мэргэжлээр суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх шүүх хуралдааны загвар танхимыг тохижуулав.
  16. Оюутны дадлагын төв “Итгэл” сургалтын банк, “Итгэл” сургалтын брокерийн пүүсийг ажиллуулж, багш ажилчид, оюутанд зээл олгох, хадгаламж эзэмших, оюутанд санхүүгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн үйлчилгээг таниулах үйл ажиллагаа явуулдаг.
  17. Нягтлан бодох бүртгэлийн Vinica 3.2, NBB 1.2 программ бүхий цахим лабораторийг сургалтад хэрэглэдэг.

Оюутны байр

2 оюутны байр нь дараахь нөхцөлөөр хангагдсан байдаг.

  • Ашиглалтын талбайг нэмэгдүүлэх зорилгоор байрын бүх орыг өөрчилж, давхар ортой болгов.
  • Бие даалтын өрөө
  • Номын сан
  • Амрах өрөө
  • Хөгжмийн өрөө
  • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан ОУ-ын стандартад нийцсэн спорт заал
  • Компьютерийн өрөө
  • Нийтийн халуун усны газар
  • Шинээр ашиглалтад орсон оюутны байрын хэд хэдэн өрөөг зочид төлөөлөгчид болон гаднаас урилгаар ирж ажиллах багш нарт зориулан зочид буудлын хэмжээнд засаж тохижуулан ашиглаж байна.

Эрүүл мэнд:  Хүний 1 их эмч  оюутан, багш нарын эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудлыг хариуцаж ажилладаг.

Интернэт: Оюутан, багш нартаа зориулагдсан 8 mb өндөр хурдны интернэттэй.

Хэвлэж, олшруулах үйлчилгээ: Сургуулийн байранд багш, оюутнууд болон сургуулийн дотоод хэрэгцээнд зориулан хувилж олшруулах /канон/ үйлчилгээ явуулдаг.

Хүнсний үйлчилгээ, цайны газар: Оюутнуудад илчлэг, чанар сайтай, олон төрлийн хоолоор хямдралтай үйлчлэх 100 хүн нэг удаа хүлээн авах боломжтой оюутны цайны газартай.