ТАНИЛЦУУЛГА

Хүмүүнлэгийн сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсан 1992 оноос хойш өнөөг хүртэл  бакалаврын-20, магистрын-3, докторын-2 хөтөлбөрүүдээр  сургалт, боловсрол олгож, улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан Орхон их сургуулийн ууган буюу томоохон салбар сургуулийн нэг юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улс орон, хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй., эх хэл,үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлж, шинжлэх ухаан техникийн ололтоос байнга суралцан, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэл бүхий  өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй   мэргэжилтэн бэлтгэнэ.

Орхон  их сургуулийн Хүмүүнлэгийн салбарт  сурснаар оюутан Та:

  • Орчин үеийн техник технологи шинэчлэлтийн үеийн мэдлэг, олон талын чадвар эзэмшиж, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх шинжлэх ухааны нарийн дэвшилтэд аргад суралцана
  • Дэлхийн топ мэргэжлүүдийн жагсаалтын эхэнд бичигдэж байгаа шинжлэх ухааны олон чиглэлээр онол практик хосолсон байдлаар үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр хангагдана
  • Профессор багш, судлаачдын удирдан гүйцэтгэж буй дотоодын болон олон улсын судалгааны төсөл хөтөлбөрт оролцон ажиллах боломжоор хангагдна
  • Суралцах хөтөлбөрөө өөрөө сонгож эрдэмтэн  судлаач багш нарын удирдлагаар  бие даан суралцах орчин нөхцлөөр хангагдана.
  • Гадаад хэлний Орхон дээд сургууль гэж алдаршсан сургуулиас Гадаад хэл болон сурган хүмүүжүүлэх заах арга, сургахзүй,   үнэлгээ, дүн шинжилгээ, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, орчуулгын онол, дадал, хичээлийн материалыг боловсронгуй болгох судалгаа шинжилгээний өндөр чадвар эзэмших.

 

Одоогоор Монгол хэл, уран зохиолын, Олон улс- хэл судлалын, Сурган, сэтгэлзүйн  гэсэн 3 тэнхимтэй.

Олон улс-хэл судлалын тэнхимийн зорилго

Мэдлэг, оюунаараа сайхан амьдрах боломжийг нээж өгөхөд чиглэсэн чанартай, үр ашигтай, тогтвортой боловсролын үйлчилгээг үзүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Монгол хэл, уран зохиолын тэнхимийн зорилго

Эх хэлээрээ яруу, утга төгс ярих, бичих, харилцах чадвартай, бие даан ажиллаж бүтээлчээр сэтгэдэг, багшийн ёс зүйг эрхэмлэн, үлгэр дуурайлтай байж, хамтран ажиллах арга барил эзэмшсэн, онол болон хэрэглээг хослуулах мэргэжлийн өндөр чадамжтай, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд зорино.

Сурган, сэтгэлзүйн тэнхимийн зорилго

Нийгмийн хөгжил,  хүний сайн сайхан ирээдүйн төлөө бие сэтгэлээ зориулж, өөрийгөө хөгжүүлэх, нээн илэрхийлэх, ёсзүйн болон харилцааны өндөр чадамжтай, удирдах манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Хүмүүнлэгийн салбар сургуулийн сургатын чиглэлүүд

Бакалавар

  • Англи хэлний багш
  • Бага ангийн багш
  • Сургуулийн өмнөх боловсролын багш
  • Орос- Англи хэлний багш
  • Монгол хэл-уран зохиолын багш
  • Монгол-Англи хэлний багш
  • Мэдээлэл зүйн багш
  • Багш- гадаад хэлний / Герман, Япон, Хятад,Солонгос,/
  • Сэтгүүлч
  • Нийгмийн ажилтан
  • Сэтгэл судлал
  • Орчуулагч / Герман, Япон, Хятад,Солонгос,Англи /

Магистр

  • Хэл шинжлэл
  • Боловсрол судлал, менежмент
  • Нийгмийн ажил

Доктор

  • Хэл шинжлэл
  • Боловсрол судлал, менежмент

Багшлах болвсон хүчнээр бүрэн хангагдсан. Үндсэн багш нарын бүрэлдхүүнд шинжлэх ухааны доктор, профессор, Боловсрол судлалын ухааны доктор, докторант , магистрын эрдмийн зэрэг цолтой эрдэмтэн багш нар ажиллаж байна.

Оюутны болон багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр хийж, багш, оюутны судалгаа эрдэм шинжилгээний  ажлыг тогтмол дэмжин ажиллаж сургуулийн эрдэм шинжилгээний бичиг болон гадаад тодтоодын нэр хүндтэй ном , сэтгүүлүүдэд нийтлүүлдэг.

Мэргэжил сурталчлах ажил мэргэжлүүдийн онцлогоос хамаарсан олимпиад, уралдаан, сайн дурын үйлчилгээнүүдийг спорт,соёл урлагийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохын зэрэгцээ, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн мэргэдтэй уулзалт ярилцлага,зохион байгуулж хэвшсэн.

Оюутнуудын дадлагших үйл ажиллагааг дэмжин Орхон ХАСҮ олон улсын бүрэн дунд сургууль, Орхоны багачууд цэцэрлэгүүддээ оюутнуудаа дадлагжуулхаас гадна төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэг, байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээгээр дадлагшуулж цаашлаад ажлын байраар хангуулах боломж олгуулж ажиллаж байгаа нь сургалт  дадлагын чанар, өгөөжийг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгч байна.

2008 оны 5 сарын 10-наас эхлэн Орхон Их сургуулийн диплом ХБНГУ-д хүлээн зөвшөөрөгдсөнөөр германы  их дээд сургуульд дадлага хийх, үргэлжлүүлэн сурах боломжтой болсон.

Сургалтын орчин бүрдүүлэхэд багш оюутнуудын  санаачилгатай ажилласнаар ихэнх ангиуд сургалтын кабинетаар тохижуулагдсаны дээр сургалтын тоног төхөөрөмж, ном хэрэглэгдэхүүн жилээс жилд сайжирч байна.

 

ОИС-н Хүмүүнлэгийн салбарт суралцаж төгсснөөр

Тус сургуулийг төгсөгчид шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчилал, орчуулга, Гадаад харилцаа, төрийн болон төрийн бус Олон улсын нэр хүнд бүхий байгууллагт амжилттай ажиллаж байна.

Тус сургуульд суралцсанаар

Танд өөрийгөө нээн хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэлэг мэдээлэл,  мэдлэг эзэмшиж, олон талын чадвар бүхий дотоодын болон дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөдхүйц  мэргэжилтэн болж бэлтгэгдэх боломж бүрдэх болно.