images

Орхон их сургуулийн гадаад харилцааны алба

ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хөтөлбөрийн агуулга нь дотоод, гадаадын их, дээд сургуулиуд, ялангуяа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сургуулийн хөтөлбөртэй харьцуулах боломжтой байна. Энэхүү боломжийг тодорхой болгохын тулд:

  • АНУ-ын Юта их сургууль
  • АНУ-ын Юта мужийн улсын коллеж
  • Английн Бредфордын их сургууль
  • Ази Номхон далайн их сургуулиудын холбоо
  • БНХАУ-ын СИАС Олон Улсын их сургууль
  • БНСУ-ын Дэгү их сургууль
  • БНСУ-ын Ханкүк их сургуул
  • БНСУ-ын Кимчеон их сургууль
  • БНСУ-ын Донгсео их сургууль
  • БНТУ-ын Анадолу их сургууль
  • БНЛУ-ын Нийгмийн ухааны их сургууль
  • БНЭУ-ын Шарда их сургууль
  • БНЭУ-ын Моди их сургууль
  • АНУ-ын Энх Тайваны корпус
  • ОХУ-ын Москва хотын Улс төр, нийгмийн хүрээлэнтэй хамтран “Өвөр Азийн соёл иргэншлийн сургалт, судалгааны төв”
  • Нью-Иоркийн Ареа метро их дэд сургуулиудын консорциум
  • Европын их, дээд сургуулиудын холбоо

зэрэг сургуультай хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөр солилцож харьцуулан үзэж, өөрсдийн хөтөлбөрийг баяжуулж байна.

Түүнчлэн Монголын их дээд сургуулиудын консерциумын дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлснээр тус сургуулийн оюутнууд АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ-ын хамтарсан хөтөлбөрт хамрагдан суралцаж тухайн улсуудын их, дээд сургуулийн дипломыг хавсран авах боломжтой.

Нэр хүнд бүхий их, дээд сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь харилцаа, хамтын ажиллагааны өвөрмөц нэгэн онцлог.

БНСУ-ын Кимчеоны их сургуультай 2+2 солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутан эхний 2 жил өөрийн сургууль дээр сураад сүүлийн 2 жил Кимчеоны их сургуульд суралцан Орхон их сургуулийн болон БНСУ-ын Кимчеоны их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой.

2015 оны хичээлийн жилд БНХАУ-ын шилдэг их дээд сургуулиудын нэг болох Сиас Олон улсын их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Түүнчлэн БНСУ-ын шилдэг 10 их дээд сургуулийн нэг болох Ханкүк их сургуультай хамтарсан хөтөлбөр боловсруулж байна.

Орхон их сургуулийн хамтарсан хөтөлбөрүүдийн онцлог давуу талууд бол: Орхон их сургуулийн түнш сургууль БНСУ-ын Кимчеоны их сургууль нь 1978 онд байгуулагдсан ба БНСУ-ын Боловсролын яамнаас бүрэн магадлан итгэмжлэгдсэн сургууль бөгөөд Солонгосын нөлөө бүхий агаарын авиа компаниуд болон зочид буудалд дадлага хийх, ажиллах боломжоор хангадаг байна.

БНХАУ-ын Сиас Олон улсын их сургуулийн хувьд 1998 онд байгуулагдсан нийт 25000 гаруй оюутан сурагчидтай. БНХАУ-ын шилдэг 30 сургуульд ордог, түүнчлэн АНУ-ын Fort Hayes State их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг цөөн сургуулиудын нэг юм. Тус сургуульд албан ёсны хэл болох Англи, Хятад хэлийг мэргэжлийн түвшинд сурахаас гадна Орхон их сургууль болон Сиас олон улсын их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой.

Төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, ажил олгогчидтой хамтран ажиллаж, төгсөгчдийг ажлын байраар хангах, сургуулийнхаа нөлөөллийн хүчин чадал, бэлтгэгдэж буй мэргэжилтнүүдийн чадварыг хүлээн зөвшөөрүүлэх, тэдний захиалгаар зах зээлийн эрэлт, нийлүүлтэд зохицсон хүний нөөц бүрдүүлэх юм.