Элсэлт ба Тэтгэлэгүүд
Орхон Их Сургууль 1992 онд анхны төрийн бус хэлбэрийн дээд боловсролын байгууллага болж үүсгэн байгуулагдсанаас хойш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг боловсролыг олгосоор ирсэн. 2020 оны хичээлийн жилд Орхон Их Сургуулийн 3 сургуулийн хүрээнд нийт бакалаврын 22, магистрын 7, докторын 4 хөтөлбөрөөр элсэлт авна.
Суралцах чин эрмэлзэлтэй, чадварлаг элсэгчид, оюутнуудад суралцах боломжийг олгох зорилгоор сургалтын тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт, зээлүүдэд хамрагдах боломжийг гаргадаг. Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад төрөөс олгодог тэтгэлэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, төрийн сангийн зээлээс гадна жил бүр 200 сая төгрөгийн тэтгэлэгийг сургуулийн үүсгэн байгуулагч Др. Проф. Нямаагийн Хажидсүрэнгийн нэрэмжит Орхон Боловсрол сангаас олгодог. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Орхон Боловсрол Сангаас үзнэ үү.
Баклаврын өдрийн хөтөлбөрүүд
Орхон Их Сургуулийн 3 сургуулийн 22 баклаврын хөтөлбөртөө шинээр элсэгчдээ урьж байна. Манай сургуулийн оюутнууд мэргэжлийн хичээлүүдийг англи хэлээр судлаж олон улсад өрсөлдөх боломжтой төгсдөгөөрөө онцлог юм.
Элсэгчдэд тавигдах шаардлага
-
Элсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
-
Боловсролын үнэлгээний төвөөс олгосон, элсэлтийн ерөнхий шалгалт өгч, элсэлтийн босго оноо бүлэгт заасан /Хичээл 1-410, Хичээл 2-400 түүнээс дээш /-г хангасан батламжтай байна.
-
Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн элсэхэд ЭЕШ-ыг дүйцүүлж болох тухай тодорхойлолтыг БСШУCЯ-наас авсан байна.
Баклаврын эчнээ/орой хөтөлбөрүүд
Орхон Их Сургуулийн эчнээ сургалт нь өмнө нь баклаврын зэрэгтэй, хөдөлмөр эрхэлж байгаа элсэгчдээ дахин шинэ мэргэжилийг богино хугацаанд эзэмших боломжийг олгодог.
Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт “элсэлтийн ерөнхий шалгалт”–гүйгээр элсүүлэн суралцуулж болно.
Бүртгүүлэхдээ:
-
Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (гадаад паспорт)
-
Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаад хэл дээр бол Монгол хэлээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна)
-
Цээж зураг 3*4 хэмжээтэй 2 %
-
Бүртгэлийн хураамж
Магистрын хөтөлбөрүүд
Орхон Их Сургууль 7 хөтөлбөрөөр магистрын зэрэг олгож байна. Манай сургуулийн магистрын хөтөлбөр нь салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийг урьж салбарын бодит байдалтай танилцуулахын зэрэгцээ ажлын байран дээр байгаа суралцагчиддаа уян хатан нөхцөлөөр хангадаг.
Элсэгчдэд тавигдах шаардлага
-
Магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй элсэгч байна.
-
Магистрантурт элсэгчийн дипломын үнэлгээний голч 3,0 байна
-
Элсэн суралцах хүсэлт гаргасан элсэгчээс мэргэжлийн чиглэлээр болон гадаад хэлээр салбар сургуулиас шалгалтыг зохион байгуулж авна.
-
Элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистрт сурвал сургалтын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөж үзнэ.
-
Магистрантурт элсэхийг хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд :
-
Төрийн албан хаагчийн шинэчилсэн анкет
-
Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (гадаад паспорт)
-
Өмнөх түвшний боловсрол /Бакалавр/-ын диплом, хавсралтын хамт (Гадаад хэл дээр бол Монгол хэлээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна)
-
Цээж зураг 3*4 хэмжээтэй 2 %
-
Бүртгэлийн хураамж
-
Багшийн мэргэжилд хөрвөх сургалт
Та өөрийн сурсан, ажиллаж буй мэргэжлийн чиглэлээр багш болох хүсэлтэй бол Орхон Их Сургуулийн хөрвөх сургалтад хамрагдаарай. Ингэснээр та онолын мэдлэг, практик дадлагаас гадна багшлах чадварыг эзэмшинэ.
Докторын сургалт
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол явуулан шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулахад докторантууд маань хамгийн гол хүч нь байдаг.
Элсэн суралцах хүсэлт гаргасан элсэгчээс мэргэжлийн чиглэлийн дагуу салбар сургуулиас шалгалтыг зохион байгуулж авна. Энэ нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, чадварыг тодорхойлох, цаашид тухайн түвшинд суралцах чадвартай эсэхийг тодорхойлох ерөнхий шалгалт юм.
Элсэгчдэд тавигдах шаардлага
-
Докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй элсэгч байна.
-
Магистрантурт элсэхийг хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд :
-
Төрийн албан хаагчийн шинэчилсэн анкет
-
Бүтээлийн жагсаалт
-
Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (гадаад паспорт)
-
Өмнөх түвшний боловсрол /бакалавр,магистр/-ын диплом, хавсралтын хамт (Гадаад хэл дээр бол Монгол хэлээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна)
-
Цээж зураг 3*4 хэмжээтэй 2 %
-
Бүртгэлийн хураамж