БИДНИЙ ТУХАЙ ТОВЧХОН
Доктор (Ph.D), профессор Н.Хажидсүрэнгийн санаачилгаар “Орхон” их сургуулийг 1992 онд үүсгэн байгуулж, 1999 онд анхан шатны магадлан итгэмжлэл, 2005 онд ахисан түвшний магадлан итгэмжлэл 2018 онд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлийн олон улсын жишигт хүрсэн аргачлалаар гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
Орхон Их Сургууль нь Хуулийн Сургууль, Бизнeсийн Сургууль, Хүмүүнлэгийн Сургууль гэсэн бүтэцтэйгээр орчин үеийн дээд боловсролын шилдэг жишиг тогтоохоор зорин ажиллаж байна. Их сургуулийн дэргэд тодорхой чиглэлийн судалгааны төвүүдийг үүсгэн байгуулж байгаагийн дотор Монгол хэл, соёл судлалын төв, Нүүдлийн соёл иргэншлийн академи зэрэг багтаж байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг манай сургууль Азийн болон барууны боловсролын философийг нэгтгэн оюутнуудын авьяас чадварыг шинэ санаачлага, дадлагад суурилсан сургалтаар хөгжүүлэн ажиллаж байна. Бид өөрийн түүхэн уламжлал, дэлхий дахины нээлт дээр суурилан өвөрмөц боловсролыг олгодог. Орчин үеийн, идэвхитэй, оюутан төвтэй сургуулийн хувьд манай оюутнууд бүгдээрээ ирээдүйн удирдагчид ба тэдний боловсрол, амжилт нь манай сургуулийн үндсэн зорилт гэж хүлээж авдаг.
Орхон Их Сургуулийн 3 сургуулийн хүрээнд нийт бакалаврын 24, магистрын 7, докторын 4 хөтөлбөрөөр сургалт явуулж, англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшин, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх зорилтоо жилээс жилд сайжруулан ажиллаж байна. Орхон их сургууль өнгөрсөн хугацаанд баклавр, магистр, докторын түвшинд 8000 гаран төгсөгчид бэлтгэн гаргасан нь өөрийн салбар болон эх орны хөгжилд түчээлэгчид болжээ.
Орхон Их Сурууль нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн гишүүн бөгөөд тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн. Мөн ОИС нь Ази Номхон Далайн Бүсийн Их Сургуулиудын Холбооны (Association of Universities Asia Pacific) гишүүн ба тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Инноваци эрдэм шинжилгээ судалгаанд суурилсан, чанартай хөтөлбөр, онол дадлага хосолсон заах арга зүй, мэргэжлийн сургалттай Азийн тэргүүлэгч их сургууль болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Даяаршлын эрин үед нээлттэй, харилцан идэвхтэй сургах орчинд инновацид тулгуурласан, чанартай сургалт, судалгаа, үйлчилгээгээр бие даан сурч боловсрох эрмэлзэлтэй манлайлагч бэлтгэх сургууль байна.
ҮНЭТ ЗҮЙЛ
O - openness - нээлттэй, ил тод байдал
R - responsibility - хариуцлага
K - knowledge - мэдлэг
H - honesty - үнэнч тууштай байдал
O - outstanding /original - шилдэг/хосгүй байдал
N - noteworthy - онцгой, сонирхол
АМЖИЛТУУДААС
-
БМИҮЗ-өөс “Магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ” 1999
-
БМИҮЗ-өөс 2 дахь удаагаа “Магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ” 2005
-
Монголын эмэгтэйчүүдийн академи, НЗДТГ-аас “Шилдэг байгууллага” 2006
-
Монголын эмэгтэйчүүдийн академи, НЗДТГ-аас “Шилдэг байгууллага” 2007
-
МИДСК-ын гишүүний гэрчилгээ 2009
-
БСШУЯ-аас аттестатчиллын гэрчилгээ 2012
-
Монголын залуу сэтгүүлчийн хөгжлийн холбооны “Best of Mongolia 2012” олон нийтийн санал асуулгаар оны “Шилдэг хувийн хэвшлийн их дээд сургууль” 2012
-
Монголын сурагчдын холбооноос “Монголын шилдэг топ сургууль 2014”
-
БМИҮЗөвлөлөөс “Гишүүнчлэлийн батламж” 2015
-
БМИҮЗ-өөс 3 дахь удаагаа “Магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ” 2018