ОРХОН ИХ СУРГУУЛИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ
Орхон их сургууль нь боловсролын болон шинжлэх ухааны тодорхой чиглэлээр сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
Сургуулийн бүх салбар нэгж, профессорын баг нь судалгааны ажлын тэргүүлэх чиглэлээ хэлэлцэн шинэчлэн тогтоож, сургалт судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэм судлалын ажлыг дэмжих, дотоод гадаад хамтын ажиллагааны тогтолцоотой болно.
Тус сургууль нь 1992 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдаад ердөө зургаа жилийн дараа “Эрдэм шинжилгээний бичиг”-ийн анхны дугаараа хэвлэн гаргаснаас хойш жил бүр тасралтгүй өнөөг хүртэл “Эрдэм шинжилгээний бичиг”-ээ хэвлүүлэн нийтийн хүртээл болгосоор ирсэн юм. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны гол үзүүлэлт бол тухайн сургуулийн багшлах боловсон хүчин, эрдмийн хамт олны бүтээл туурвилыг тогтмол нийтлэн хэвлүүлдэг эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, цуврал бичиг байдаг. Өнөөдрийн байдлаар 20 цуврал эрдэм шинжилгээний бичгийг хэвлэн гаргаад байна. №1-16 хүртэлх цуврал бичгийг 2018 оны 02 сард нэгтгэн “Орхон их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, эрдмийн бүтээлийн ном зүйн бүртгэл”(1998-2016) 2018 он, ном болгон хэвлэн судалгааны ажлын үндсэн хэрэглэгдэхүүн болгосон.
Бүрэлдэхүүн сургууль бүр мэргэжлийн чиглэлээр судлаач багш, профессорын багтай бөгөөд оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, салбарын шалгарсан илтгэлүүдийг сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд хэлэлцүүлж сургуулийн “эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлүүлэх эрх олгон нийтийн хүртээл болгодог. Тус сургуулийн эрдэм шинжилгээний бичигт хот хөдөөгийн их дээд сургуулийн эрдэмтэн багш нарын болон гадаадын их дээд сургуулийн судлаач, эрдэмтэдийн бүтээл хэвлэгддэг бөгөөд зөвхөн өөрийн сургуулиар хязгаарлагддаггүй, өргөн хүрээний эрдэм судлалын хэрэглэгдэхүүн болдгоороо онцлог юм. Бүрэлдэхүүн сургуулиудын эрдэм шинжилгээний хурлыг жил бүрийн 3 дугаар сард, сургуулийн эрдэм шинжилгээний хурлыг 4 дүгээр сард тус тус зохион байгуулдаг.
Сургалт-судалгааны ажлын хүрээнд их сургуулийн сургалтын хөтөлбөрийг агуулгад суурилсан хөтөлбөрөөс судалгаанд суурилсан хөтөлбөрт шилжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлийн ажил эрчимжиж байна. Ингэхдээ хөтөлбөрийн бүтэц, дизайн болох зохион байгуулалтыг, сургалтын хэв шинж, эрх зүйн нийтлэг зориулалтад нийцсэн, чанарын үнэлгээ хийх тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх, хөгжүүлэх боломж нөхцөлийг хангасан байхаар шинэчлэх юм.
Сургалтын хөтөлбөрт, үнэт зүйл буюу хувь хүний болон мэргэжлийн итгэл, үнэмшил, үр дүн буюу хөтөлбөрийн мэдлэг, чадвар, хандлага, суралцахуйн үйл буюу үйлийн явцад бие даан сурах аргах барил, төлөвшүүлэх гэсэн гурван өөрчлөлтийг хийх юм. Хөтөлбөрийн гол онцлог нь “заах” төлөвлөлтөөс татгалзан “суралцах” төлөвлөлтийг гол болгосон хөтөлбөр болно. Энэхүү сургалтын судалгаанд хичээл зааж буй бүх багш нар өөр өөрсдийнхөө мэргэжлийн чиглэлээр оролцох юм.
Тус сургууль нь судалгааны ажлын хүрээнд курсийн ажил, бакалаврын дипломын ажил, магистрын дипломын ажил, эрдэм шинжилгээний хурал, илтгэл, сурах бичиг гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт бүтээлүүдээ нийтийн хүртээл болгодог.
2021 оны 03 сарын байдлаар нийт 1040 судлаач магистрын зэрэг, 10 судлаач доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан байна.
2020-2021 оны хичээлийн жилд докторын сургалтад 14, магистрын сургалтад 210 оюутан суралцаж байна. Мөн 111 суралцагч магистрын зэрэг хамгаалж, 2 суралцагч докторын зэргийн урьдчилсан хамгаалалт хийж, 1 доктор дипломоо гардан авлаа.
Энэ хичээлийн жилд тус сургуулийн профессор багш нар 7 ном,14 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 11 илтгэл хэлэлцүүлсэн болно.
Сургуулиас санаачлан “Маргад” дээд сургуультай хамтран “Сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.
ОИС-иас Япон улстай хамтарч олон улсын “Монгол-Японы стратегийн түншлэл, гадаад орны соёл, зан заншлыг ойлгон хүлээн авах нь” сэдэвт симпозиумыг зохион байгуулж, 80 илтгэлийн хамтарсан 23 илтгэлийг эмхтгэж хэвлүүлсэн.
ОХУ-ын Саха(Якутск) улсын их сургуультай хамтран “Современные проблемы образования якутии и монголии” эрдэм шинжилгээний бүтээлийг тус тус хэвлэн гаргасан.
ОИС нь сургалт, судалгааны ажлын шинэ үр дүнг үндэсний болоод олон улсын түвшинд сурталчилж, баталгаажуулдаг тогтолцоотой байна.
JOSIE LANE
Introduce your team! Click here to add images, text and links, or connect data from your collection.
MARTIN REED
Introduce your team! Click here to add images, text and links, or connect data from your collection.
CARLA JONES
Introduce your team! Click here to add images, text and links, or connect data from your collection.