top of page

ХУУЛИЙН СУРГУУЛЬ

Орхон Их сургуулийн Хууль зүйн салбар сургууль нь 1996 онд үүсгэн байгуулагсанаас өнөөг хүртэл  бакалаврын-2, магистрын-2, докторын-1 хөтөлбөртэйгөөр  сургалт, боловсрол олгож, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжилд тэргүүлэх байр суурьтай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлж, ажил үйлчилгээндээ чанарыг эрхэмлэсэн улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан, 23 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа салбар сургуулийн нэг юм.

 

Үйл ажиллагаандаа оюутныг нийгэмшүүлэх тэдний нийгмийн оролцоошг дээшлүүлэх зорилгоор олон улсын болон дотоодын их дээд сургуулиудаас зохион байгуулагддаг эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцох, илтгэл хэлэлцүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг санаачлах,  оролцох, салбарын эрдэмтэд,  мэргэжлийн боловсон хүчинтэй уулзалт ярилцлага  зохион байгуулж хэвшсэн.

 

Оюутны онолын мэдлэгийг баталгаажуулах практик үйл ажиллагааг дэмжих зорилготой Улаанбаатар хот болон, дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудтай /шүүх, прокурор, хэрэг бүртгэх мөрдөн байцаах газар, өмгөөллийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, нотариат, Засаг даргын тамгын газар, хөдөө орон нутгийн мэргэжлийн байгууллага/ хамтын ажиллагаааны гэрээгээр дадлагажуулж цаашлаад ажлын байраар хангуулах боломж олгуулж ажиллаж байна.  
 
Хууль зүйн сургууль нь 2008 онд магистр, 2018 онд хууль зүйн докторын сургалт явуулах эрхээ авч сургалтын үйл ажиллагаа  явуулж байна.

 

Хууль зүйн сургуулийн эрхэм зорилго:
Хууль зүйн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг олгох сургалтад суурилсан, их сургуулийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны сургууль болох.
 
Орхон их сургуулийн Хууль зүйн салбарт сурснаар оюутан Та:

  • Оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийж, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэх бүх талаар дэмжиж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх чадвар эзэмшинэ.

  • Сургах, суралцах, эрдэм мэдлэгийн хүрээг тэлэх, бүтээлч сэдэл хандлагыг дэмжин хөгжүүлэх жишгийг тодорхойлогч болно.

  • Багш, судлаач, оюутны болон хувь хүний ёс зүйг дээдлэн, үнэнч шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандах хандлага төлөвшинө.

  • Үндэсний болон нийтийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл үнэмшил бүхий манлайлагч байж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чадвар эзэмшинэ.

IMG_5909.jpg

Бакалаврийн хөтөлбөрүүд

 

Сургалтын хэлбэр: Өдөр /4 жил/

  • Эрх зүй

  • Төрийн удирдлага

Сургалтын хэлбэр: Эчнээ/2.5-3.5 жил/

Магистрийн хөтөлбөрүүд

Орхон Их Сургуулийн Магистрын хөтөлбөр нь Судалгааны болон Мэргэжлийн магистр гэсэн 2 хэлбэртэй.

 

Судалгааны магистр: Нийт 30 багц цаг судална.

Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны ажил бичиж, эрдэм шинжилгээний 5 багц цаг биелүүлнэ. Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн сонгох хичээл 12 багц цаг, судалгааны тойм бичих 3 багц цаг  байна. Магистрын судалгааны ажлаа сургуулийн эрдмийн зөвлөлд зохих журмын дагуу хамгаална.

Мэргэжлийн магистр: Нийт 32 багц цаг байна.

Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн сонгох хичээл 12 багц цаг, нэмж сонгон судлах хичээл 10 багц цаг  байна. Эрдмийн зөвлөлд нэгдсэн шалгалт өгнө.

Хөтөлбөрүүд

  1. Төрийн захиргааны менежмент - Магистр

    Хөтөлбөрийн индекс: D04130302
    Олгох боловсролын зэрэг: Менежментийн ухааны магистр
    Элсэгчийн боловсрол: Удирдахуйн ухааны бакалавр
     

    Төр, захиргааны менежментийн магистрт суралцсанаар: 

    • Нийгэм, менежментийн болон холбогдох шинжлэх ухааны болон орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын төрийн захиргааны  салбарын талаарх мэдлэг;

    • Эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, хүн амын талаарх өгөгдлийг хөрвүүлэн, дүн шинжилгээ хийх болон хэрэглэх 

    • Монгол улсын Төрийн захиргааны удирдлагын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатайгаар өрсөлдөх

    • Нийтийн өмнө тулгарч байгаа асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх чадвар;

    • Төр, захиргааны удирдлагад мэргэжлийн хариуцлага болон ёс зүйн ухамсар;

    • Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтой болж чадна.
       

  2. Эрх зүй - Магистр
    Хөтөлбөрийн индекс: D04210101
    Элсэгчийн боловсрол: Эрх зүйн ухааны бакалавр (бусад мэргэжлийн бакалавр)
    Олгох боловсролын зэрэг: Эрх зүйн ухааны магистр

    Эрх зүйн  магистрт суралцсанаар:

  • Нийгэм, эрх зүйн болон холбогдох шинжлэх ухааны талаар орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын эрх зүйн  салбарын талаар мэдлэг 

  • Асуудал шийдвэрлэх, шинжлэн судлах шийдэл гаргах, системтэй төлөвлөх,

  • Харилцааны ур чадвартай, гадаад хэлээр харилцах чадвартай байх, харьцуулсан эрх зүйн судалгааны аргыг ашиглаж эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглах чадвар

  • Шинийг санаачлах эрмэлзлэлтэй, мэргэжлийн болон судлаачийн ёс зүй, багаар ажиллах чадвар төлөвшсөн

  • Эрх зүйн үзэгдэл харилцаанд орчин үеийн эрх зүйн соёл, хөгжлийн үүднээс хандах, хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хууль ёсыг сахин биелүүлдэг болох хандлага

  • Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтой болж чадна.

 

Докторын хөтөлбөр

  • Эрх зүй

bottom of page